Улсын аварга О.Хангай 31 дэх түрүүгээ хүртлээ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан ах дүү гурван бөх аймгийн арслан Сампилын Лувсангомбо, аймгийн арслан Сампилын Гомбодорж, аймгийн заан Сампилын Дорж нарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр боллоо.

Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв.

Дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын үнэн зоригт харцага Н. Золбоо нар шалгарлаа.

Наймд улсын харцага С.Сүхбат, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан М.Еркебулан, аймгийн арслан Э.Баасанжав нар үлдэв.

Тус барилдааны “Улсын цолд ойрхон бөхийн шагнал”-ыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Т.Довчинсэмбээд, “Уран барилдаантай бөхийн шагнал”-ыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, сумын заан А.Амархүүд тус тус олгосон юм.

 

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …