Сэлүүрт завины спортын Дэлхийн аварга, Олимпын медальт Кэйт Бишоп МҮОХ-нд зочиллоо

ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Их Британийн иргэн, “The Long Win” буюу “Алсуур ялалт” номын зохиолч, олон улсын илтгэгч, Кэмбриджийн их сургуулийн багш, сэлүүрт завины дэлхийн аварга, “Афин 2004” Олимпын мөнгөн медальт Кэйт Бишопыг өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хүүхэд залуучуудад спорт, олимпизмыг түгээн дэлгэрүүлэх, тамирчдын манлайллыг нэмэгдүүлэх талаар санал солилцож, сэлүүрт завины төрлийг Монгол Улсад хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар ярилцав.

Кэйт Бишоп нь манай улсад биеийн тамир, спорт, боловсрол, гадаад харилцааны хамтын ажиллагааг өргөжүүлэхээр айлчилж байгаа бөгөөд өчигдөр монгол хэлнээ орчуулагдсан өөрийн туурвисан “Алсуур ялалт” номын нээлтээ хийж, олны хүртээл болгожээ.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …