Туялзуур сэлэм: Б.Амарзаяа олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Туялзуур сэлэмний олимпын эрх олгох тэмцээн АНЭУ-д зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Д.Ганбаатарын удирдлага дор хоёр тамирчин өрсөлдөв.

Эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Амарзаяа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Малайз, Кувейт, Эмират, Тайвань, Иран, Йордан, Австралийн тамирчдыг буулган авсан ба дараа нь Сингапурын тамирчин Абдул Рахманд ялагджээ. Сингапурын тамирчин шигшээ тулаанд Энэтхэгийн тамирчныг ялснаар алтан медаль хүртэж “Парис-2024” олимпын наадамд оролцох эрхээ авсан байна.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …