Улсын начин Б.Дэлгэрсайханы нэрэмжит барилдаанд Н.Золбоо харцага түрүүллээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хороог үүсгэн байгуулсны түүхт 40 жилийн ойд зориулсан, Сайхан сумын харьяат, Монгол Улсын начин Батсайханы Дэлгэрсайханы нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээний бөх, үнэн зоригт улсын харцага Н. Золбоо түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Б.Серик үзүүрлэв.

Дөрөвт Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Даян” дэвжээний бөх, улсын харцага Ш.Пүрэвгарьд, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, ‘Алдар’ спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат нар шалгарлаа.

Наймд аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, аймгийн арслан Б Төмөрбаатар, аймгийн арслан Э.Батсуурь, аймгийн заан Б.Баянсүх нар үлдэв.

Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй улсын начин Б.Дэлгэрсайханд МҮБХ болон ажлын хамт олон, нутгийн ахан дүүс, найз нөхөд, үе тэнгийн бөхчүүд, нутгийн бөхчүүд тэргүүтэй олон хүмүүс хүндэтгэл үзүүллээ.

Ийнхүү намрын нээлтээс хойших 115 дахь удаагийн уг барилдаанаар МҮБХ-ноос зохион байгуулдаг улирлын барилдаанууд өндөрлөж байна.

 

 

Санал болгох мэдээ

“Талын салхи 2024” олон улсын мото наадам энэ сарын 8,9-нд болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Скаллс” мото клуб хамтран “Талын салхи 2024” олон улсын мото …