Ховд аймгийн 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Ням гаригт зохион байгуулагдана

Ховд аймгийн Дарви сум үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулан Дарви сумын харьяат, 1980 онд ЗХУ-ын нийслэл Москва хотноо зохиогдсон зуны олимпын XXII их наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн, Самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Улсын начин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан 5-р сарын 26-ны өдрийн НЯМ гаригт 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах гэж байна.

Монгол Улсын гавьяат тамирчин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны үеэр сонирхолтой олон арга хэмжээг зохион байгуулахаар  Нутгийн зөвлөл, сумын ЗДТГ-аас төлөвлөжээ.

Бөхийн барилдааны үеэр үзэгчдийн дунд сугалаа явуулж нийт 11 азтан шалгаруулах юм.

Сугалаанд: Сутай омгийн хонь-4, Ховд аймгийн Дарви сумаас төрөн гарсан тод манлай уяачдын хурдан удмын 4 даага, дунд гарын 3 мөнгө аяга багтжээ.

Мөн Бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд мөнгөн шагнал олгохоос гадна хурдан удмын даага, халзан цагаан хониор байлна.

Түүнчлэн бөхийн барилдааны 2-5 даваанд түргэн шуурхай барилдсан 3 бөхөд түргэн барилдааны мөнгөн шагнал, 1 бөхөд уран барилдааны тусгай шагнал гардуулах юм.

Сумын уугуул суугуул иргэд, бөх сонирхогчид та бүхнийг 05 дугаар сарын 26-ны Ням гарагт бөхийн өргөөнд болох Монгол Улсын гавьяат тамирчин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

Тасалбарыг Ховд аймгийн Дарви сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, Сүхбаатарын талбайн баруун талд, МҮЭХ-ны төв байр, 215 тоотоос худалдан авах боломжтой.

Холбогдох утас: 88084523, 80995584

Тасалбарын үнэ: 30.000 төгрөг

 

Санал болгох мэдээ

У.Хүрэлсүх:Ээжүүдийн ач гавьяаг монгол төр алдаршуулан бахархдаг уламжлалтай

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж …