Бокс:М.Энхжаргал Италийн тамирчин, О.Есүгэн Колумбийн тамирчинтай тулалдахаар сугалаа таарлаа

“Парис 2024” зуны олимпын  наадмын боксын төрлийн сугалаа явагдлаа. Манай улсаас  эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал эхний даваандаа 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Италийн тамирчин Чараабитай тулалдах сугалаа татлаа.

Харин 50 кг-ын жинд ОУХМ О.Есүгэн “Рио-2016” олимпын  хүрэл медальт, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Колумбийн тамирчин Валиансатай тулалдах учраа таарав. Колумбийн тамирчин өнөө жил 35 настай олимп, дэлхийн медальтай туршлагатай тамирчин юм.

 

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …