Б.Баасанхүү олимпын наадмаас МӨНГӨН медаль хүртлээ

“Парис-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кгд  Абу-Даби-2024 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт,  Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү өрсөлдлөө.

 Манай тамирчин эхний барилдаанд Мальтийн Е.Катринатай учраа таарч ялсан, хоёр дахь барилдаандаа Австрийн Катарена Танзерыг,  хэсгийн аваргын төлөө Парагвайн Нарваез Габриелатай барилдаж ялсан. Улмаар шөвгийн 4-т Испанийн бөх Мартинез Абелендатай барилдан, нэмэлт цагт ЦЭВЭР ЯЛСНААР МӨНГӨН МЕДАЛИЙН БОЛЗОЛ хангасан.

Алтан медалийн төлөөх барилдаанд “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Японы бөх Цунадо Нацумитай өрсөлдөж ялагдсанаар олимпын наадмын мөнгөн медаль хүртлээ.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …