Зэвсэгт хүчний “АЛДАР” спорт хорооны 14 тамирчин Парисыг зорилоо

Зуны олимпын XXXIII наадам Франц Улсад нээлтээ хийхэд 1 хоног үлдлээ. “Парис-2024” зуны олимпод Монгол Улсын 33 тамирчин өрсөлдөхөөс 14 нь Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид юм. “Парис-2024” олимпын наадмын нээлтийн өмнөх өдөр буюу долоодугаар сарын 25-ны өдөр байт харваагаар Монголын баг тэмцээнээ эхлүүлнэ.

Монгол Улсын шигшээ баг тамирчид 1964 оноос өвөл, зуны олимпын наадамд алтан соёмбот далбаагаа мандуулсан цагаас хойш 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл медаль хүртээд байна. Энэ удаагийн олимпын наадамд ч өндөр амжилт үзүүлнэ гэж Монголчууд итгэл тээсээр, баг тамирчид бэлтгэлээ чамбайруулсаар Францыг зорив.

“Парис-2024” зуны олимпын наадамд Монгол Улсын тугчаар өдгөө 6 дахь олимпын наадамдаа өрсөлдөх гэж буй  шилдэг марафонч, Монгол Улсын гавьяат тамирчин П.Сэр-Од, анхны олимпын наадамдаа өрсөлдөх боксын спортын олон улсын хэмжээний мастер О.Есүгэн нар юм.

Ташрамд онцлоход, Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх гэргийн хамт зуны олимпын XXXIII наадмын нээлтэд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах нарын урилгаар оролцоно.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …