“Парис 2024” зуны XXXIII олимпын наадам 7 дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр буудлагын эмэгтэйчүүдийн 50 метрийн хийн урт бууны дасгалын төрөлд 32 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин О.Есүгэн 589 оноогоор дөрөвдүгээр байр эзэлж, ШИГШЭЭ НАЙМД өрсөлдөх эрхтэй болсон билээ.
ОУХМ О.Есүгэн өнөөдөр буудлагын 50 метрийн урт бууны дасгалын финалын шатанд өрсөлдөж, 407.6 оноогоор долоодугаар байрт орж, олимпын наадамд эмэгтэй урт бууны төрлөөр шигшээд шалгарсан анхны Монгол тамирчин боллоо.