Жүдо: Өнөөдөр Л.Энхрийлэн, Б.Эрдэнэбаяр нар барилдана

 “Парис 2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн 7-р сарын 27-оос 8-р сарын 2-ний  өдрүүдэд явагдаж өндөрлөнө.

Өнөөдөр олимпын гурав дахь өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Лхагватогоогийн Энхрийлэн, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Тбилисийн их дуулгын аварга, ОУХМ Батзаяагийн Эрдэнэбаяр нар барилдана.

Өнөөдрийн хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 16.00 цагаас эхэлнэ. Финалын барилдаан 22.00 цагт болно.

Лхагватогоогийн ЭНХРИЙЛЭН /-57кг/

Төрсөн огноо: 1998.12.28

Байгууллага: ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин

Анхны багш: Ц. Шийрэв

Онцлох амжилт: Дэлхийн аваргын хошой хүрэл, Ази тивийн аварга

Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Жүдо бөхийн спорт надад маш олон эерэг үр нөлөө үзүүлсэн. Амьдралыг минь илүү их утга учиртай болгож өгсөн.

Таны мөрөөдлийн өдөр: Олимпын аварга болох тэр өдөр

Батзаяагийн ЭРДЭНЭБАЯР  /73кг/

Төрсөн огноо: 2000.05.03

Байгууллага: “Хилчин” спорт хороо, “Хангарьд” спорт клуб, үндэсний шигшээ багийн тамирчин

Анхны багш: Д.Наранбаатар, Ш. Бат-Орших

Онцлох амжилт: Тбилис их дуулга тэмцээний аварга

Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Хайр, хүндлэл, ёс суртахуун

Таны мөрөөдлийн өдөр: Олимпын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэх

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …