Спорт

June, 2023

  • 2 June

    Х.Ундрам ДАШТ-д оролцох эрхээ авлаа

    Филиппиний нийслэл Манилад болж буй уран сайхны гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээний олон төрөлтийн шигшээ шатанд ОУХМ Хашбатын Ундрам 99.75 оноо авснаар насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Түүний хувьд ДАШТ-д гурав дахь удаагаа өрсөлдөх  бөгөөд 2019 онд Азербайжаны Бакуд, 2022 онд Болгарын Софид тус тус эрхээ авч оролцож байв.    

  • 2 June

    Уран сайхны гимнастикийн ААШТ: Х.Ундрам олон төрөлтийн шигшээд өнөөдөр өрсөлдөнө

    Филиппиний нийслэл Манилад уран сайхны гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өнгөрсөн жил Дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Хашбатын Ундрам 73.600 оноогоор насанд хүрэгчдийн олон төрөлтийн шигшээд шалгараад байна. “All-Around”-ын финал өнөөдөр болох бөгөөд Узбекистан, Казахстан, БНХАУ, Япон, Филиппин, Малайз, БНСУ, Тайвань, Сингапур, Тайланд, Монгол гэсэн 11 орны тамирчид шалгараад байна.

May, 2023

  • 25 May

    3Х3 сагсны баг ДАШТ-д оролцохоор Австри улсыг зорилоо

    3х3 сагсан бөмбөгийн ДАШТ тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 4-ний өдрүүдэд Австрийн нийслэл Вена хотноо болно. Дэлхийн дэвжээнд өрсөлдөх Монголын эрэгтэй, эмэгтэй сагсчид өнөөдөр эх орноосоо мордож байна. Эрэгтэй багт Д.Дэлгэрням, А.Ананд, О.Энхбаатар болон “Завхан бродерс” багийн төвийн тоглогч Ц.Отгонжаргал нар багтжээ. Э.Дөлгөөний гэмтэл гүйцэд эдгээгүй тул энэ удаа бүрэлдэхүүний гадна үлдсэн байна. Харин эмэгтэйчүүдийн багт О.Хулан, М.Цэрэнлхам, Ө.Индра, Б.Ариунцэцэг …

  • 24 May

    “Парис-2024”:Монголын дугуйн спортын тамирчид олимпын эрхийн төлөө уралдана

    Засмал замын дугуйн 2023 оны Азийн АШТ зургадугаар сарын 7-13-ны өдрүүдэд Тайландын зүүн эрэг дэх Районг хотод зохион байгуулагдана.  Насанд хүрэгчдийн ангилалд алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид Парисын олимпын эрхээ шууд авах энэхүү тэмцээнд оролцохоор 42 улс мэдүүлгээ өгчээ. Манай улс тус тэмцээнд эрэгтэйчүүдийн элит ангилалд С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ, Э.Билгүүнжаргал нарыг сойхоор бэлтгэл сургуулилтыг нь хангаж байна. Дугуйчид Япон, …

  • 12 May

    Бокс: Б.Чинзориг, Б.Мишээлт нар өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана

    Энэ жилийн боксын ДАШТ-д Монголын тамирчид одтой тулалдаж, хоёр медалийн болзол хангаад байна.  63.5 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Чинзориг дэлхийн гурван удаагийн аварга, олимпын гурван хүрэл медальт Кубын Л.Алваресийг ялж, хүрэл медалийн болзол хангаад буй. Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Ази тивийн аварга Тажикистаны Б.Усмоновтой нударга зөрүүлнэ. Харин “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Мишээлт 67 кг-д Венесуэлийн К.Паласиог буулган авч, …

  • 11 May

    БОКС:Б.Чинзориг маргааш мөнгөн медалийн төлөө тулалдана

    Боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын баг анхны медалиа авлаа. ОУХМ Б.Чинзориг 63.5 кг-д дэлхийн гурван удаагийн аварга Куба боксчин Л.Алваресийг шүүгчийн саналаар ялж, хүрэл медалийн болзол хангасан юм. Тэрбээр зургаа дахь ДАШТ-дээ оролцож, медалийн төлөөх тулаанд гурван удаа шалгарсны эцэст зорилгодоо хүрч байна. Олон жилийн хүлээлтээ эцэс болгож, дэлхийн медальтны эгнээнд багтсан Б.Чинзоригтоо халуун баяр хүргэе. Манай тамирчин мөнгөн медалийн …

  • 10 May

    БОКС:Б.Чинзориг, Б.Мишээлт нар өнөөдөр медалийн төлөө тулалдана

      Боксын эрэгтэйчүүдийн ДАШТ Узбекистаны нийслэл Ташкент хотноо үргэлжилж байна. Алт, мөнгө, хүрэл медалийн эзэд 200, 100, 50 мянган ам.доллар гардах тус тэмцээнд Монголын 10 боксчин өрсөлдсөн. Тэмцээний найм, ес дэх өдөр шөвгийн 16-гийн тулаанууд болж, медалийн төлөө өрсөлдөх тамирчдын нэрс тодров. Тэдний дотор Монголын хоёр боксчин торойн үлдлээ. 63.5 кг-д Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг Австралийн …

  • 10 May

    Л.Энхрийлэн ДАШТ-ий хос медальтан боллоо

    Жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг хоёр дахь медалиа хүртлээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон Л.Энхрийлэн урамтай сайхан барилдсаар дэлхийн дэвжээнээс хоёр дахь хүрэл медалиа зүүв. Манай бөх нэгийн даваанаас Шинэ Зеландын К.Кристи, Европын аварга Израиль бөх Т.Нельсон Леви, дэлхийн аварга, олимпын хүрэл медальт Канадын Ж.Климкаит нарыг дараалан ялж, хагас шигшээд шалгарсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ху Ми Миг буулгаж …

  • 9 May

    “Улаанбаатар марафон 2023” олон улсын гүйлтийн тэмцээний бүртгэл эхэллээ

      Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.   Энэ жил тус тэмцээнийг өдөрлөг хэлбэрээр НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир, спортын газар, “Хай пэймэнт солюшнс” ХХК /Hipay/, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран, …

  • 9 May

    ОУХМ Г.Ануужин Азийн аварга боллоо

    БНСУ-ын Жинжү хотноо зохион байгуулагдаж байгаа хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд үндэсний шигшээ баг,  ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 118 кг, нийлбэрээр 211 кг өргөсөн байна. ОУХМ Г.Ануужин 2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс огцом өргөлтөөр …

April, 2023

  • 26 April

    УИХ-ын дарга “Ази тивийн оны шилдэг өсвөрийн рапид шатарчин”-аар шалгарсан Д.Мөнхзулыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.04.26) “Ази тивийн оны шилдэг өсвөрийн рапид шатарчин”-аар шалгарсан дэлхийн хошой аварга, олон улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзулыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Грек Улсад зохион байгуулагдсан Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс Монголын баг хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, багаараа гуравдугаар байрт …

  • 17 April

    Жюү жицүгийн “CONDITION CUP- 2023” тэмцээн эхэллээ

    “ШинэСэгэ Мед” компани “Монголын жюү жицүгийн холбоо”-той хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “CONDITION CUP-2023” тэмцээн өнөөдөр /2023.04.17/ Монгол бөхийн өргөөнд эхэллээ. “CONDITION CUP-2023” тэмцээнийг нээж “Шинэсэгэ Мед” компанийн гүйцэтгэх захирал Ц.Жадамбаа, “Монголын жюү жицүгийн холбоо”-ны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ нар үг хэллээ. “ШинэСэгэ Мед” компанийн гүйцэтгэх захирал Ц.Жадамбаа тэмцээнийг нээж үг хэлэхдээ “ Та бүхэнтэйгээ хоёр дахь жилдээ уулзаж …

  • 14 April

    3Х3 сагсан бөмбөгийн Олимпын оноо олгох “Дэлхийн гран-при” Улаанбаатарт болно

    НЗДТГ болон Монголын 3X3 сагсан бөмбөгийн холбоо хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд 3X3 сагсан бөмбөгийн төрлөөр олон улсын тэмцээн уралдаан, сургалт, бусад арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулна. Тухайлбал, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны “Дэлхийн гран-при” тэмцээнийг Хотын даргын нэрэмжит болгон жил бүр зохион байгуулах юм. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монголын …

  • 13 April

    “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд 1000 гаруй тамирчин оролцоно

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулав. Тус наадмыг ирэх наймдугаар сарын 16-23-нд зохион байгуулна. Зохион байгуулах хорооноос баталсан таван бүлэг, 61 зүйл, 291 ажлын хүрээнд бэлтгэлийг хангаж буй юм. Наадамд Зүүн Азийн есөн …

  • 13 April

    Дэлхийн шилдэг уран гулгагчид Монголд ирнэ

    Ирэх тавдугаар сарын 6, 7-нд “Steppe Arena”-д ОХУ-ын шилдэг уран гулгагчдын шоу тоглолт зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн шилдгүүдийг бид дэргэдээс нь, Монгол Улсад үзэх, харах боломжийг БТСУХ, ОНБТСҮХ- санаачлан бүрдүүлсэн. Уран гулгалтын шоу, үзүүлэх тоглолтод оролцох 16 тамирчны нэрийг сонирхуулбал Олимпын аварга Камила Валиева, Марк Кондратюк, дэлхийн аварга Елизавета Туктамышева нарын алдартнууд Монголыг зорин ирэх тамирчдыг тэргүүлж байна. Түүнчлэн …