Паралимпын шууд дамжуулалтын хөтлөгчөөр Б.Чинзориг ажиллана

“Парис-2024” зуны 17-р паралимпын наадам өнөөдөр Францын нийслэл Парис хотноо нээлтээ хийх гэж байна.
Тус наадамд Монгол Улсаас Байт харваа, Жүдо, Таеквондо, Пауэрлифтинг, Хөнгөн атлетик, Усанд сэлэлт спортын зургаан төрөлд 12 тамирчин оролцох юм.
Паралимпын наадмыг Централ телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулах бөгөөд хөтлөгчөөр “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Б.Чинзориг буюу Чинзо ажиллахаар болжээ.

Монголын тамирчид зуны паралимпын наадмаас гурван спортын төрлөөр нийт дөрвөн медаль хүртсэн бөгөөд “Бээжин-2008” паралимпын наадмаас Д.Баатаржав алт, “Рио-2016” паралимпаас Э.Содномпилжээ, Б.Ууганхүү хүрэл, “Токио-2020” паралимпаас Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн юм.

 

 

Санал болгох мэдээ

Улсын харцага Х.Гантулга “НҮҮДЭЛЧИН” соёлын наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүллээ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Соёл урлагийн газар, Монголын …