“Этүгэн Ирвэсүүд” баг олон улсын сагсан бөмбөгийн тэмцээнээс аваргын цом хүртлээ

Олон улсын сагсан бөмбөгийн оюутны ДЭЛХИЙН ЦОМ-36 тэмцээн  БНХАУ-ын ЖИСИ хотод зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд  Этүгэн Ирвэсүүд клубийн эрэгтэй 1-р шигшээ “Омни Этүгэн Ирвэсүүд” баг улсаа төлөөлөн  амжилттай оролцлоо.

8-р сарын 21-ний өдөр болсон аваргын төлөөх тоглолтод манай улсын тамирчид БНХАУ-ын Бээжин хотын Биеийн Тамирын их сургуулийн шигшээ багтай тунаж үлдсэн бөгөөд 69:43 онооны харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авснаар аваргын цомын эзэд болжээ.

Тэмцээний дэд болон гутгаар байруудад БНХАУ-ын Бээжин хотын биеийн тамирын их сургууль болон ХУА ДОНГ их сургуулийн багууд тус тус шалгарсан байна.

Тоглолтын турш Э. Тулга, Б. Энх-Амар\ багийн ахлагч\, З.Нямцогт нар тус тус 20-с дээш оноо авч, амжилт үзүүлсэн байна. Мөн багийн бусад гишүүдийн маш сайн хамгаалалт болон самбарт давамгайлах чадварыг онцолж байна.

Багийн өнгөрсөн оны амжилтуудаас дурдвал:

  1. Оюутны лигт 23 тоглолт
  2. Зуны лигт 12 тоглолт
  3. Насанд хүрэгчдийн УАШТ-д 10 тоглолт хийж дээрх 3 тэмцээний нийт 45 тоглолтод нэг ч хожигдолгүй буюу 45 удаагийн ялалтаар тус тус Аваргаар шалгарсан томоохон амжилтыг үзүүлжээ.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …