Чөлөөт бөх: Монгол Улсын баг хүүхдийн спортын наадмаас 8 АЛТАН медаль хүртлээ

Улаанбаатар хотод Олон улсын хүүхдийн спортын Х наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус наадамд Монгол, ОХУ, БНХАУ-ын хүүхэд багачууд спортын есөн төрөлд өрсөлдөж байгаа ба өнөөдөр байт харваа, бокс, футзал, волейбол, сагсан бөмбөгийн медальтнууд тодрох юм.

Тэгвэл өчигдөр чөлөөт бөхийн тэмцээн боллоо.Тэмцээний багийн дүнгээр эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын баг таван алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медальтай тэргүүлсэн бол удаах байрт ОХУ, БНХАУ-ын баг оров.

 Харин эрэгтэйчүүдэд Монгол Улсын баг гурван алт, дөрвөн мөнгө, долоон хүрэл медальтай тэргүүлсэн бол удаах байрт ОХУ, БНХАУ-ын баг орлоо.

 

Санал болгох мэдээ

“Бөртэ чоно-2024” ёслолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшин найруулна

Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2024” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол Улсын драмын эрдмийн …