“Парис-2024”: Өнөөдөр Монголын таван тамирчин өрсөлдөнө

“Парис-2024” зуны олимпын наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Монголын Үндэсний шигшээ багийн таван тамирчин өрсөлдөх бөгөөд боксын төрөлд М.Энхжаргал хагас шигшээд шалгарах эсэхээ шийдвэрлэх тулаан хийнэ.

Монголын баг тамирчдын өнөөдрийн хуваарийг танилцуулж байна.

15:30 цаг.: Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд

16:00 цаг: Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн

16:00 цаг: Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд О.Хүслэн

18:00 цаг: Буудлага спортын эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны гурван байрлалаас буудах дасгалд О.Есүгэн

22:00 цаг: Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жингийн медалийн барилдаанууд

23:20 цаг: Боксын эмэгтэйчүүдийн 54 кгын жинд шөвгийн наймд шалгарсан М.Энхжаргал тулаан хийнэ.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөхийн шигшээ баг Парисыг зорилоо

Парис-2024 зуны XXXIII олимпын наадамд оролцох Монголын чөлөөт бөхийн шигшээ баг өнөөдөр өглөө Парисыг зорив. …