Сагсан бөмбөгийн Азийн Оюутны АШТ-ээс Монголын оюутны шигшээ баг хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Тайванийн Тайбэй хотод энэ сарын 2-7-нд зохион байгуулагдсан Азийн долоо дахь удаагийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнд “СИТИ” Их сургуулийн нэр дээр оролцсон Монголын оюутны шигшээ баг хүрэл медаль хүртлээ.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “СИТИ” Их сургуулийн “Аянга” багийн ахлах дасгалжуулагч Д.Мөнхтүвшин, дасгалжуулагчаар Б.Анар, фитнес дасгалжуулагчаар “СИТИ” Их сургуулийн “Аянга” багийн туслах дасгалжуулагч С.Эрхбаяр нар ажилласан юм.

Дашрамд дурдахад, “СИТИ” Их сургуулийн “Аянга” баг нь Монголын оюутны лигийн 4 удаагийн аварга юм.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …