“ПАРИС-2024”Паралимпын медальтнууд бэлтгэлийн зааландаа хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэв

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам ес дэх өдрөө болж байна. Өнөөдөр таеквондогийн төрөлд алтан медаль хүртсэн У.Сүрэнжав, мөнгөн медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ нар дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн хамт эх орондоо ирсэн бөгөөд бэлтгэл сургуулилтаа хийж байсан зааландаа хүрэлцэн ирж Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт болон холбооны удирдлагууд, таеквондогийн залгамж халаа болох бяцхан тамирчдадаа хүндэтгэл үзүүлэв.

Энэ үеэр Үндэсний шигшээ бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт хэлсэн үгэндээ “Паралимпын наадмаас алт болон мөнгөн медаль хүртсэн тамирчин түүний дасгалжуулагч, холбооны удирдлагуудад чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Танай баг хамт олон уйгагүй хөдөлмөрлөж, эв нэгдэлтэй байж, сахилга батыг маш сайн сахиж чадсанаар өнөөдрийн өндөр амжилтад үлгэрлэн хүрлээ. Та бүхэнд дахин баяр хүргэе, Лос-Анжелесийн олимп, паралимпын наадмаас илүү олон медальтай ирэхийн ерөөл дэвшүүлье” гэв.

 

 

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх:Б.Халиун алтан медалийн төлөө өрсөлдөнө

Понтеведра-2024 Бөхийн төрлүүдийн U20 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9-р сарын 2-ны өдөр Испанийн Понтеведра …