Жүдо: Өнөөдөр Т.Сувд-Эрдэнэ барилдана

 “Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам найм дахь өдрөө болж байна. Одоогийн байдлаар Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 44 дүгээр байрт бичигдэж байна.

Өнөөдөр 16:00 цагт  манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа, гавьяат тамирчин О.Ууганбаатар нарын удирдлага дор жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Тогтохбаярын Сувд-Эрдэнэ эхний даваанд Бразилын бөхтэй барилдана.

Энэ жингийн шигшээ барилдаан 22:00 цагт эхэлнэ. Т.Сувд-Эрдэнэ нь паралимпын наадамд анх удаа оролцож байгаа бөгөөд өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдсөн нь түүний замналын хамгийн өндөр амжилт юм.

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …