Таеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх зарлиг гаргаж, “Парис-2024” зуны паралимпын наадмын паратаеквондогийн төрөлд алтан медаль хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Уламбаярын Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав: Төрийнхөө далбааг Парисын тэнгэрт мандуулаад ирсэн. Өнөөдөр төрийн дээд одон медалиар шагнуулаад энгэрээ гялалзуулаад зогсож байгаадаа маш их баяртай байна.
Энд хүрэхэд тусалсан, дэмжсэн, миний дэргэд үргэлж хажууд минь байсан, алдаа оноог минь засаж ирсэн багш дасгалжуулагчид, найз нөхөд, дүү нар дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Одоо байгаа төвшнөөсөө илүү хичээж, хөдөлмөрлөнө. Илүү их амжилтыг гаргах болно.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд Монгол Улсын нэр …