“ПАРИС-2024”: Өнөөдөр П.Энхманлай уралдана

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам долоо дахь өдрөө болж байна. Өнөөдөр 17:30 цагт тус наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн Т53 ангилалд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Батдоржийн удирдлага дор П.Энхманлай өрсөлдөнө.
П.Энхманлай нь 2016 оны Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Бээжингийн гранпри тэмцээний алт, хүрэл медальт, 2019 оны Польшийн гранпри тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын есөн удаагийн аварга тамирчин юм.
Тэрбээр гурван жилийн өмнө “Токио-2020” паралимпын наадамд уралдсан туршлагатай тамирчин билээ.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …