Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна.
Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм. Наадмын хоёр дахь өдөр манай улсаас модон барилдааны 65 кг-ын жинд Ц.Пүрэвсүрэн хүрэл медаль хүртлээ. Энэ наадмаас модон барилдааны төрлөөр медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна. Ц.Пүрэвсүрэн нь ДАШТ-ий хүрэл, Ази тивийн аварга, Монгол Улсын хошой алтан медальт тамирчин юм.
Мөн морьт барилдаанд М.Наурызбек хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр тус наадмын хошой хүрэл медальтан болов.
Дэлхийн нүүдэлчдийн наадмын хоёр өдрийн байдлаар Монгол Улсын баг нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар 89 орноос долоодугаар байрт жагсаж байна.