“Парис-2024” паралимпын наадмын К44 ангилал таеквондогийн 52 кг жингийн олимпын аварга, Монгол Улсын шигшээ баг, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Уламбаярын Сүрэнжав, паралимпын таеквондогийн эрэгтэйчүүдийн төрөлд 63 кг жинд мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Ганбатын Болор-Эрдэнэ нар өнөөдөр эх орондоо ирлээ. Олимпын шилдгүүдийг хурандаа Г.Өсөхбаяр даргатай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооныхон …
Спорт
September, 2024
-
5 September
Чөлөөт бөх:Б.Халиун алтан медалийн төлөө өрсөлдөнө
Понтеведра-2024 Бөхийн төрлүүдийн U20 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9-р сарын 2-ны өдөр Испанийн Понтеведра хотод эхэлсэн. Тус тэмцээнд 700 орчим тамирчин өрсөлдөж байна. Тэмцээн сонгомол бөхийн төрлөөр эхэлж, эмэгтэйчүүдийн тэмцээнээр үргэлжилж байгаа юм. Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр 50кг, 55кг, 59кг, 68кг, 76 кг-ын жингийн бөхчүүд дэвжээнд гарахад манай тамирчдаас 55кг-д оролцож буй Б.Халиун финалд шалгараад байна. Тэрээр …
-
5 September
“Улаанбаатар явган алхалтын фестиваль – 2024” арга хэмжээ боллоо
Жил бүрийн наймдугаар сард УЛААНБААТАР ЯВГАН АЛХАЛТЫН ФЕСТИВАЛЬ зохион байгуулагддаг уламжлал тогтжээ. Энэ жилийн хувьд наймдугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд тус арга хэмжээ зохион байгуулагдаж Монгол улсын өнцөг булан бүрээс явган алхах дуртай хүмүүс хүрэлцэн ирэхийн зэрэгцээ Солонгос, Орос, Америк, Англи, Хятад, Тажикстан, Филиппин, Чех, Тайвань гэх мэт гадаадын явган алхагчид оролцжээ. Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр Горхи-Тэрэлжийн байгалийн …
-
5 September
“Парис-2024”: Монголын таеквондогийн баг шилдэг 10 багийн дөрөвт жагслаа
“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам найм дахь өдрөө болж байна. Өнөөдрийн байдлаар Монголын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 41 дүгээр байрт бичигдлээ. Тэгвэл таеквондогийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор өрсөлдсөн У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн амжилтаар Монголын таеквондогийн баг “Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн шилдэг 10 багийн дөрөвт жагсав. Тэд паралимпын наадмын …
-
5 September
Жүдо: Өнөөдөр Т.Сувд-Эрдэнэ барилдана
“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам найм дахь өдрөө болж байна. Одоогийн байдлаар Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 44 дүгээр байрт бичигдэж байна. Өнөөдөр 16:00 цагт манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа, гавьяат тамирчин О.Ууганбаатар нарын удирдлага дор жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Тогтохбаярын Сувд-Эрдэнэ эхний даваанд Бразилын бөхтэй барилдана. Энэ жингийн шигшээ …
-
4 September
“ПАРИС-2024”: Өнөөдөр П.Энхманлай уралдана
“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам долоо дахь өдрөө болж байна. Өнөөдөр 17:30 цагт тус наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн Т53 ангилалд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Батдоржийн удирдлага дор П.Энхманлай өрсөлдөнө. П.Энхманлай нь 2016 оны Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Бээжингийн гранпри тэмцээний алт, хүрэл медальт, 2019 оны Польшийн гранпри тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын …
-
3 September
“Парис-2024”: Өнөөдөр Монголын хоёр харваач цэц сорино
Франц улсын нийслэл Парис хотод зуны 17 дугаар паралимпын наадам зургаа дахь өдрөө болж байна. Өнөөдөр тус наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монголын тамирчин Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар цэц сорино. Урьдчилсан харваанд Д.Сэлэнгээ гуравдугаар байр, Б.Оюун-Эрдэнэ 18 дугаар байр эзэлсэн бөгөөд Д.Сэлэнгээ өнөөдөр Колуб улсын тамирчинтай халз харвах бол Б.Оюун-Эрдэнэ Австрали улсын харваачтай цэц сорих нь. Д.Сэлэнгээ “Токио-2020” паралимпын наадамд …
-
2 September
МУГТ Ц.Раднаа ахмадын хөнгөн атлетикийн ДАШТ-ээс 27 дахь алтан медалиа авчээ
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-д амжилт үзүүлсэн Ц.Раднааг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. О.Баттулга дарга хэлсэн үгэндээ “Иргэн бүрийг идэвхтэй амьдралын хэвшилтэй болгох их үйлсэд манлайлан оролцохын сацуу хүүхэд, залуустаа төдийгүй нийт ахмадуудыгаа идэвхтэй хөдөлгөөнд татан оруулахад өөрийн үзүүлсэн амжилт, уйгагүй хөдөлмөр, зүтгэлээ зориулсан Танд талархал илэрхийлье” гэв. Швед улсын Готенбург хотод наймдугаар …
August, 2024
-
29 August
Таеквондо: У.Сүрэнжав өнөөдөр тулалдана
“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам өнөөдөр эхэлж, 168 улсын 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тус наадамд манай улсаас зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцоно. Өнөөдөр Монголын тамирчдын салхийг хагалж, таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав Улаанбаатарын цагаар 19:05 цагт өрсөлдөх юм. У.Сүрэнжав нь 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, хүрэл медальтай ба …
-
29 August
Өсвөрийн жүдочид ДАШТ-ээс МӨНГӨ, ХҮРЭЛ медаль хүртлээ
Перу улсын нийслэл Лима хотноо 2024 оны жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн зохиогдож байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 55 кг жинд өрсөлдсөн “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Б.Бат-Энэрэл мөнгөн медаль, 50кг жинд Орхон аймгийн “Орхон Иппон Дожо Хангарьд” клубийн тамирчин Б.Чинхүслэн хүрэл медаль хүртлээ.
-
28 August
Ё.Басхүүд дөрвөн өрөө байр бэлэглэжээ
Монгол Улсын тод манлай уяач, “Даян” бөхийн дэвжээний тэргүүн Д. Дагвадорж, Монголын жүдо бөхийн холбооны дэд тэргүүн, “Таван хур” ХХК-ийн захирал Д.Даяндэмид нар Жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга, “Парис 2024” зуны XXXIII олимпын наадмын жүдо бөхийн -66 кг-ын жинд долоодугаар байр эзэлсэн Ё.Басхүүд дөрвөн өрөө байр бэлэглэжээ. Энэ талаар Ё.Басхүү цахим хуудастаа“Д.Дагвадорж, Д.Даяндэмид ах нар маань …
-
28 August
Паралимпын шууд дамжуулалтын хөтлөгчөөр Б.Чинзориг ажиллана
“Парис-2024” зуны 17-р паралимпын наадам өнөөдөр Францын нийслэл Парис хотноо нээлтээ хийх гэж байна. Тус наадамд Монгол Улсаас Байт харваа, Жүдо, Таеквондо, Пауэрлифтинг, Хөнгөн атлетик, Усанд сэлэлт спортын зургаан төрөлд 12 тамирчин оролцох юм. Паралимпын наадмыг Централ телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулах бөгөөд хөтлөгчөөр “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Б.Чинзориг буюу Чинзо ажиллахаар болжээ. Монголын тамирчид зуны …
-
27 August
Таеквондо:Ц.Дэлгэрцэцэг Ази тивийн хошой аварга боллоо
Энэтхэг улсын Бангалор хотноо зохион байгуулагдсан олон улсын таеквондогийн Ази, тивийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагч-химичин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг хувийн хоёр, багийн гурван төрөлд оролцож, таван алтан медаль хүртлээ. Тэрбээр 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээнээс хатуу биет хугалах төрөлд алтан медаль хүртэж байсан бол энэ …
-
23 August
“Этүгэн Ирвэсүүд” баг олон улсын сагсан бөмбөгийн тэмцээнээс аваргын цом хүртлээ
Олон улсын сагсан бөмбөгийн оюутны ДЭЛХИЙН ЦОМ-36 тэмцээн БНХАУ-ын ЖИСИ хотод зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Этүгэн Ирвэсүүд клубийн эрэгтэй 1-р шигшээ “Омни Этүгэн Ирвэсүүд” баг улсаа төлөөлөн амжилттай оролцлоо. 8-р сарын 21-ний өдөр болсон аваргын төлөөх тоглолтод манай улсын тамирчид БНХАУ-ын Бээжин хотын Биеийн Тамирын их сургуулийн шигшээ багтай тунаж үлдсэн бөгөөд 69:43 онооны харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авснаар аваргын цомын …
-
19 August
Улсын харцага Х.Гантулга “НҮҮДЭЛЧИН” соёлын наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүллээ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Соёл урлагийн газар, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран “НҮҮДЭЛЧИН” соёлын фестивалийг зохион байгууллаа. Тус фестивалийн хүрээнд хүчит 128 бөхийн барилдаан, өсвөр бөхийн барилдаан болон Өвөрмонгол, Буриад бөхийн үзүүлэх барилдаанууд болсон бөгөөд эхний өдөр болсон Үндэсний бөхийн өсвөр үеийнхний барилдааны 15-16 насны ангилалд Э.Гантогтох түрүүлж, Г.Эрхэмхүү үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл