“Бөртэ чоно-2024” ёслолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшин найруулна

Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2024” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол Улсын драмын эрдмийн театрт арванхоёрдугаар сарын 19-нд болно. Наадам зохион байгуулах ажлын хэсэг  хуралдаж, хийх ажлын төлөвлөгөө, ажил үүргийн хуваарилалтыг хэлэлцэж, өмнөх наадмуудаас илүү шинэлэг хэлбэрээр зохион явуулна хэмээв.

Өмнөх наадмуудыг МҮОХ-ноос зохион байгуулж ирсэн бол энэ удаагийн наадмыг ССАЖЗЯ, Биеийн тамир, спортын улсын хороо, Соёл урлагийн газар, УДЭТ, МҮОХ хамтран зохион байгуулах юм.

22 дахь удаагийн “Бөртэ чоно-2024” наадмын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ийн ерөнхий найруулагч Ч.Түвшин ажиллах бөгөөд ёслолыг “Тэнгэр” телевиз орон даяар шууд дамжуулан хүргэнэ.

 

 

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …