БНХАУ-ын Тайванийн Тайбэй хотод энэ сарын 2-7-нд зохион байгуулагдсан Азийн долоо дахь удаагийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнд “СИТИ” Их сургуулийн нэр дээр оролцсон Монголын оюутны шигшээ баг хүрэл медаль хүртлээ. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “СИТИ” Их сургуулийн “Аянга” багийн ахлах дасгалжуулагч Д.Мөнхтүвшин, дасгалжуулагчаар Б.Анар, фитнес дасгалжуулагчаар “СИТИ” Их сургуулийн “Аянга” багийн туслах дасгалжуулагч С.Эрхбаяр нар ажилласан юм. Дашрамд дурдахад, “СИТИ” …
Спорт
September, 2024
-
9 September
Дэлхийн нүүдэлчдийн наадамд Монгол Улсын 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байна
Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна. Тус наадамд 85 орны 2500 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 (тулам булаалдах, зоос шүүрэх, морьт барилдаан, уламжлалт сурын харваа, морьт сурын харваа, кураш бөх, казак кураш бөх, алыш бөх, модон барилдаан, шагайн харваа, …
-
9 September
Нээлтийн барилдаанд О.Хангай аварга түрүүллээ
Монгол улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Нутгийн Буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв. Дөрөвт Архангай аймгийн …
-
6 September
“ПАРИС-2024”Паралимпын медальтнууд бэлтгэлийн зааландаа хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэв
“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам ес дэх өдрөө болж байна. Өнөөдөр таеквондогийн төрөлд алтан медаль хүртсэн У.Сүрэнжав, мөнгөн медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ нар дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн хамт эх орондоо ирсэн бөгөөд бэлтгэл сургуулилтаа хийж байсан зааландаа хүрэлцэн ирж Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт болон холбооны удирдлагууд, таеквондогийн залгамж халаа болох бяцхан тамирчдадаа хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр Үндэсний …
-
6 September
Паралимпын аварга У.Сүрэнжав, мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ нар эх орондоо ирлээ
“Парис-2024” паралимпын наадмын К44 ангилал таеквондогийн 52 кг жингийн олимпын аварга, Монгол Улсын шигшээ баг, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Уламбаярын Сүрэнжав, паралимпын таеквондогийн эрэгтэйчүүдийн төрөлд 63 кг жинд мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Ганбатын Болор-Эрдэнэ нар өнөөдөр эх орондоо ирлээ. Олимпын шилдгүүдийг хурандаа Г.Өсөхбаяр даргатай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооныхон …
-
5 September
Чөлөөт бөх:Б.Халиун алтан медалийн төлөө өрсөлдөнө
Понтеведра-2024 Бөхийн төрлүүдийн U20 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9-р сарын 2-ны өдөр Испанийн Понтеведра хотод эхэлсэн. Тус тэмцээнд 700 орчим тамирчин өрсөлдөж байна. Тэмцээн сонгомол бөхийн төрлөөр эхэлж, эмэгтэйчүүдийн тэмцээнээр үргэлжилж байгаа юм. Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр 50кг, 55кг, 59кг, 68кг, 76 кг-ын жингийн бөхчүүд дэвжээнд гарахад манай тамирчдаас 55кг-д оролцож буй Б.Халиун финалд шалгараад байна. Тэрээр …
-
5 September
“Улаанбаатар явган алхалтын фестиваль – 2024” арга хэмжээ боллоо
Жил бүрийн наймдугаар сард УЛААНБААТАР ЯВГАН АЛХАЛТЫН ФЕСТИВАЛЬ зохион байгуулагддаг уламжлал тогтжээ. Энэ жилийн хувьд наймдугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд тус арга хэмжээ зохион байгуулагдаж Монгол улсын өнцөг булан бүрээс явган алхах дуртай хүмүүс хүрэлцэн ирэхийн зэрэгцээ Солонгос, Орос, Америк, Англи, Хятад, Тажикстан, Филиппин, Чех, Тайвань гэх мэт гадаадын явган алхагчид оролцжээ. Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр Горхи-Тэрэлжийн байгалийн …
-
5 September
“Парис-2024”: Монголын таеквондогийн баг шилдэг 10 багийн дөрөвт жагслаа
“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам найм дахь өдрөө болж байна. Өнөөдрийн байдлаар Монголын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 41 дүгээр байрт бичигдлээ. Тэгвэл таеквондогийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор өрсөлдсөн У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн амжилтаар Монголын таеквондогийн баг “Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн шилдэг 10 багийн дөрөвт жагсав. Тэд паралимпын наадмын …
-
5 September
Жүдо: Өнөөдөр Т.Сувд-Эрдэнэ барилдана
“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам найм дахь өдрөө болж байна. Одоогийн байдлаар Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 44 дүгээр байрт бичигдэж байна. Өнөөдөр 16:00 цагт манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа, гавьяат тамирчин О.Ууганбаатар нарын удирдлага дор жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Тогтохбаярын Сувд-Эрдэнэ эхний даваанд Бразилын бөхтэй барилдана. Энэ жингийн шигшээ …
-
4 September
“ПАРИС-2024”: Өнөөдөр П.Энхманлай уралдана
“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам долоо дахь өдрөө болж байна. Өнөөдөр 17:30 цагт тус наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн Т53 ангилалд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Батдоржийн удирдлага дор П.Энхманлай өрсөлдөнө. П.Энхманлай нь 2016 оны Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Бээжингийн гранпри тэмцээний алт, хүрэл медальт, 2019 оны Польшийн гранпри тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын …
-
3 September
“Парис-2024”: Өнөөдөр Монголын хоёр харваач цэц сорино
Франц улсын нийслэл Парис хотод зуны 17 дугаар паралимпын наадам зургаа дахь өдрөө болж байна. Өнөөдөр тус наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монголын тамирчин Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар цэц сорино. Урьдчилсан харваанд Д.Сэлэнгээ гуравдугаар байр, Б.Оюун-Эрдэнэ 18 дугаар байр эзэлсэн бөгөөд Д.Сэлэнгээ өнөөдөр Колуб улсын тамирчинтай халз харвах бол Б.Оюун-Эрдэнэ Австрали улсын харваачтай цэц сорих нь. Д.Сэлэнгээ “Токио-2020” паралимпын наадамд …
-
2 September
МУГТ Ц.Раднаа ахмадын хөнгөн атлетикийн ДАШТ-ээс 27 дахь алтан медалиа авчээ
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-д амжилт үзүүлсэн Ц.Раднааг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. О.Баттулга дарга хэлсэн үгэндээ “Иргэн бүрийг идэвхтэй амьдралын хэвшилтэй болгох их үйлсэд манлайлан оролцохын сацуу хүүхэд, залуустаа төдийгүй нийт ахмадуудыгаа идэвхтэй хөдөлгөөнд татан оруулахад өөрийн үзүүлсэн амжилт, уйгагүй хөдөлмөр, зүтгэлээ зориулсан Танд талархал илэрхийлье” гэв. Швед улсын Готенбург хотод наймдугаар …
August, 2024
-
29 August
Таеквондо: У.Сүрэнжав өнөөдөр тулалдана
“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам өнөөдөр эхэлж, 168 улсын 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тус наадамд манай улсаас зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцоно. Өнөөдөр Монголын тамирчдын салхийг хагалж, таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав Улаанбаатарын цагаар 19:05 цагт өрсөлдөх юм. У.Сүрэнжав нь 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, хүрэл медальтай ба …
-
29 August
Өсвөрийн жүдочид ДАШТ-ээс МӨНГӨ, ХҮРЭЛ медаль хүртлээ
Перу улсын нийслэл Лима хотноо 2024 оны жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн зохиогдож байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 55 кг жинд өрсөлдсөн “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Б.Бат-Энэрэл мөнгөн медаль, 50кг жинд Орхон аймгийн “Орхон Иппон Дожо Хангарьд” клубийн тамирчин Б.Чинхүслэн хүрэл медаль хүртлээ.
-
28 August
Ё.Басхүүд дөрвөн өрөө байр бэлэглэжээ
Монгол Улсын тод манлай уяач, “Даян” бөхийн дэвжээний тэргүүн Д. Дагвадорж, Монголын жүдо бөхийн холбооны дэд тэргүүн, “Таван хур” ХХК-ийн захирал Д.Даяндэмид нар Жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга, “Парис 2024” зуны XXXIII олимпын наадмын жүдо бөхийн -66 кг-ын жинд долоодугаар байр эзэлсэн Ё.Басхүүд дөрвөн өрөө байр бэлэглэжээ. Энэ талаар Ё.Басхүү цахим хуудастаа“Д.Дагвадорж, Д.Даяндэмид ах нар маань …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл