Жүдо бөхийн азийн АШТ-нд Монголын 19 бөх барилдана

Тайландын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-нд болох бөгөөд 30 орны 295 (эрэгтэй 168, эмэгтэй 127) тамирчин оролцохоо мэдүүлжээ.
Монгол улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор 19 жүдоч өрсөлдөх юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн, Ө.Пэрэнлэйжамц (багийн барилдаанд) нар зодоглоно.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кг-д Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д А.Дуламсүрэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөнө.

Азийн АШТ-ээс Монголын баг тамирчид нийт 26 алтан медаль хүртсэн бөгөөд Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, М.Уранцэцэг, П.Лхамдэгд нар хошой аварга юм. Монголоос жүдо бөхийн Ази тивийн анхны алтан медалийг 1996 онд гавьяат тамирчин Д.Нармандах хүртэж байсан бол сүүлд (2024 онд) гавьяат тамирчин Б.Баасанхүү, Л.Энхрийлэн, ОУХМ Б.Эрхэмбаяр нар аваргалж байв.

Санал болгох мэдээ

Р.Энх-Амгалан Улсын аваргын рекордыг шинэчиллээ

Монгол Улсын гараар татах хүчний 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчний 186 дугаар …