Г.Хишигсайхан марафон гүйлтийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Жайшинг хотод 42 км-ын марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 30-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 18 орны нийт 54 (эрэгтэй 34, эмэгтэй 20) тамирчин өрсөлдлөө.

20 дахь удаагийн тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлага дор дөрвөн тамирчин оролцсоноос эмэгтэйчүүдийн ангилалд Г.Хишигсайхан 2:28.56 цагийн амжилтаар хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдээс хамгийн өндөр амжилтыг гавьяат тамирчин Б.Сэр-Од (VI байр) /2:15:13/ үзүүлжээ.

Г.Хишигсайхан марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр дахь медалиа хүртэж буй бөгөөд тэрбээр өнгөрсөн жил алтан медалиа хүртсэн юм.

Монголын тамирчид тус тэмцээнээс өмнө нь хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бөгөөд Б.Сэр-Од 2013 онд алт, 2008 онд мөнгөн медаль хүртсэн бол Ц.Бямбажав 2017 онд хүрэл, Г.Хишигсайхан 2024 онд алтан медаль хүртсэн юм.

 

Санал болгох мэдээ

“Ирээдүйн мистер-2025” хотын АШТ-ийг нийт 15 төрлөөр 30 ангилалтай зохион байгуулна

Залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих, нийтийн биеийн …