Йордан улсын Амман хотод сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 25-31-нд болох бөгөөд нийт 378 тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ.
Харин манай улсаас чөлөөт бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор нийт 20 тамирчин оролцох бол сонгомол бөхийн төрөлд дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлага дор гурван тамирчин зодоглоно.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бүрэлдэхүүн:
Чөлөөт бөх: Эрэгтэй
57 кг: Б.Мөнх-Эрдэнэ
61 кг: Т.Түвшинтулга
65 кг: Ц.Цогбадрах
70 кг: Т.Тулга
74 кг: Б.Батбаяр
79 кг: О.Сүлдхүү
86 кг: Н.Батбилгүүн
92 кг: Б.Бат-Эрдэнэ
97 кг: Г.Ганхуяг
125 кг: М.Лхагвагэрэл
Эмэгтэй
50 кг: Б.Мөнхнар
53 кг: Ч.Отгонтуяа
55 кг: Б.Отгонтуяа
57 кг: Х.Болортуяа
59 кг: Т.Алтжин
62 кг: С.Цэрэнчимэд
65 кг: Т.Энхжин
68 кг: Э.Дэлгэрмаа
72 кг: З.Болортунгалаг
76 кг: Э.Даваанасан
Сонгомол бөх: Эрэгтэй
55 кг: М.Сумъяабазар
63 кг: Н.Ганбаяр
77 кг: Н.Оргил