Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн -63 кг-д хүч үзсэн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Ганхайч хүрэл медаль хүртлээ.
Тэрээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Олимп, дэлхийн аварга Бразил улсын тамирчин Рафаэла Силваг үндсэн цагт вазари үнэлгээгээр яллаа.
Тэрбээр энэ оны олон улсын тэмцээний хоёр дахь медалиа хүртэж буй бөгөөд өнгөрсөн сард “Душанбе-2025” Их дуулгаас алтан медаль хүртсэн юм.
Монгол Улсын баг хоёр хүрэл медальтайгаар одоогийн байдлаар 93 орноос 11 дүгээр байрт жагсаж байна.
