Р.Энх-Амгалан Улсын аваргын рекордыг шинэчиллээ

Монгол Улсын гараар татах хүчний 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн алба хаагчид амжилттай оролцлоо. Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн танкийн ротын III салааны механик жолооч ахлагч Р.Энх-Амгалан -90 кг жинд тэргүүн байр эзэлж, жиндээ 78 кг татаж, улсын рекордыг шинэчлэн тогтоосон бол тус ангийн авто тээврийн салааны жолооч ахлагч Г.Эрхэмбаяр -67.5 кг жинд 60 кг татаж гутгаар байр эзэллээ.

Ингэснээр ахлагч Р.Энх-Амгалан, Г.Эрхэмбаяр нар 2025 оны 9 дүгээр сард Гүрж Улсад зохион байгуулагдах гараар татах хүчний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авч чадсан юм. Орхон аймгийн аварга шалгаруулах тэмцээнд сүүлийн 2 жилийн туршид тэргүүлэгч нь байхын сацуу улсын аварга шалгаруулах тэмцээний рекорд шинэчилж, дэлхийн аваргад оролцох эрхээ өвөртөлсөн алба хаагчдад тус ангийн захирагч дэд хурандаа С.Ариунболд баяр хүргэлээ.

 

 

Санал болгох мэдээ

Жүдо:Г.Наранцэцэг Их дуулгаас алтан медаль хүртлээ

Гүрж улсын Тбилис хотод жүдо бөхийн их дуулга тэмцээн  гуравдугаар сарын 21-23-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. …