Жүдо бөхийн ДАШТ-д Монголын 18 тамирчин барилдана

Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 38, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 6-р  сарын 13-20-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Тэмцээнд 83 орны 491 (эрэгтэй 251, эмэгтэй 240) тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас нийт 18 жүдоч барилдана.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, К.Ёолк, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр -100 кг-д Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн нар барилдах бол эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, Б.Ганхайч, 70 кг-д Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ, 78 кг-д А.Адъяасүрэн нар зодоглох юм.

Холимог багийн төрөлд Ц.Ган-Эрдэнэ (90 кг), Д.Номинзул (+78 кг) нар оролцоно. Монголын жүдочид ДАШТ-ээс нийт 28 медальтай ба зургаан түрүүтэй юм. Монголоос жүдо бөхийн ДАШТ-ий анхны хүрэл медальтан нь Д.Баттулга (1989 он), анхны мөнгөн медальтан О.Балжинням (1989 он), анхны алтан медальтан нь Х.Цагаанбаатар (2009 он) бол отгон медальт нь Б.Баасанхүү билээ.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр …