“Ирээдүйн мистер-2025” хотын АШТ-ийг нийт 15 төрлөөр 30 ангилалтай зохион байгуулна

Залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор “Ирээдүйн мистер-2025” Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 29-ний өдөр “Zaisan hill event hall-д” зохион байгуулах гэж байна.

Тодруулбал, тэмцээн нийт 15 төрлөөр 30 ангилалтай болж, давхардсан тоогоор 400 гаруй тамирчин оролцох юм. Монголын Бодибилдинг фитнессийн холбооноос өдгөө 28 дахь удаагаа зохион байгуулж буй уг тэмцээнийг 2006 оноос нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэмцээн болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Тэмцээний ивээн тэтгэгч байгууллагууд:
– Colorita
– Scitec nutrition
– Power nutrition
– Duran mongolia
– Хатан урлахуйн ухаан төв
– Perfect body club
– Bolor fittness club
– Athlete fittness club
– Land fittness club

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …