Монголын снөүбоардын тамирчид Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид байрлах “Mammoth Mountain” цанын баазад 2025 оны 3 дугаар сарын 8,9-ны хооронд зохион байгуулагдсан “America Snowboard and Freeski Association (USASA) Unbound Series Snowboard Cross” тэмцээнд амжилттай оролцлоо.
Тус тэмцээн нь USASA бүсийн оноо цуглуулах тэмцээн бөгөөд тухайн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн “KTM Mongolia” клубийн Ондо брэндийн тамирчин ах дүү гурав оролцов.
Үүнд “U6 girl” ангилалд тамирчин Т.Цэлмүүн, “U9-10 boy” ангилалд тамирчин Т.Тэнүүн, “U11-12 boy” ангилалд Т.Ирмүүн нар тус тус өрсөлдсөнөөс Т.Цэлмүүн 4-р байр хүрэл медаль, Т.Тэнүүн 4-р байр хүрэл медаль, Т.Ирмүүн 7-р байр эзэллээ.