Гавьяат тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Бахрайн улсын Манама хотод энэ сарын 6-15 ны өдрүүдэд хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Цолмон нарын удирдлага дор гурван тамирчин өрсөлдлөө.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг огцом өргөлтөөр 116 кг-ыг  өргөж мөнгөн медаль хүртэж, насанд хүрэгчдийн ДАШТ-ий тав дахь медалиа хүртлээ.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …