Озеки Хошёорюү С.Бямбасүрэн мэргэжлийн сүмогийн Монголын бөхчүүдийн 103 дахь түрүүг хүртлээ

Японы нийслэл Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сүмо бөхийн 2025 оны эхний тэмцээн буюу Хацү башё 15 өдөр өрнөж өчигдөр өндөрлөлөө.
Тус тэмцээнд Монголын сүмоч, залуу озеки Хошёорюү С.Бямбасүрэн 12 даваа, 3 унаатайгаар түрүүлж, Японы эзэн хааны цомыг хоёр дахиа гардлаа.
С.Бямбасүрэн Хацү башёгийн сүүлчийн өдөр түрүү булаалдахын төлөө хоёр нэмэлт барилдаан хийсэн ба Казахстаны сүмоч Кинбозан, их аварга Тайхогийн зээ хүү Оохо нарыг давсан юм. Мэргэжлийн сүмод монгол бөхчүүд хөл тавьснаас хойш 23 жилийн хугацаанд 103 дахь түрүүг хүртсэн монгол сүмоч озеки Хошёорюү С.Бямбасүрэн болов.

Түүний ёкозүна болох эсэхийг Мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүнагийн зөвлөл шийдвэрлэх ба хэрэв зөвлөлөөс дэмжвэл Хошёорюү С.Бямбасүрэн мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүна болох бөгөөд Монголоос төрөн гарсан зургаа дахь ёкозүна цолтон болно.

Мэргэжлийн сүмод түрүүлсэн монгол бөхчүүд:

Хакүхо М.Даваажаргал (45)

Асашёорюү Д.Дагвадорж (25)

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (10)

Харүмафүжи Д.Бямбадорж (9)

Какирюү М.Ананд (6)

Тамаваши Б.Мөнх-Оргил (2)

Киришима Б.Лхагвасүрэн (2)

Хошёорюү С.Бямбасүрэн (2)

Кекүтэнхо Н.Цэвэгням (1)

Ичиножёо А.Ичинноров (1)

Мэргэжлийн сүмод ёкозүна цол хүртсэн монгол бөхчүүд:

1.2003 онд 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж

2.2007 онд 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал

3.2012 онд 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж

4.2014 онд 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд

5.2021 онп 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ

 

 

Санал болгох мэдээ

Б.Мягмарнаран:Иргэн өөрийн хувийн мэдээлэлд хариуцлагатай хандаж, мэдээлэл алдаатай, зөрүүтэй байвал мэдээлэл хариуцагч байгууллагад мэдэгдэж засуулж байхыг зөвлөж байна

E-Mongolia систем хэрхэн ажилладаг тухай “И-Монгол академи УТҮГ” -ын захирал Б.Мягмарнарантай ярилцлаа. Та “И-Монгол академи …