Парисын олимпод манай улс цагаан тугийн дор оролцохооргүй боллоо

Энэ оны есдүгээр сарын 22-ний өдөр Дэлхийн допингийн эсрэг байгууллагын Гүйцэтгэх хорооны хурлаас Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагад тавьсан шаардлагуудыг биелүүлэх дөрвөн сарын хугацаа өгсөн.

Хэрэв энэ хугацаанд шаардлагыг бүрэн хангаж чадахгүй бол Парис-2024 олимпод Монгол Улс цагаан тугийн дор орох эрсдэлтэй байсан билээ.

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс цагаан тугийн дор оролцох эрсдэлээс бүрэн гарсан гэдгийг мэдэгдлээ.

Тэрбээр “Засгийн газраас ажлын хэсэг гарч Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын удирдлага, үйл ажиллагаанд тулгарч байсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажилласны үр дүнд шаардлагуудыг гурван сарын хугацаанд бүрэн биелүүллээ.

Тус байгууллагын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 5 хүнээс бүрддэг байсныг олон талын төлөөлөл бүхий 13 хүнтэй болгож өргөжүүлсэн нь допингийн эсрэг үйл ажиллагаа ил тод байх боломжийг бүрдүүлж байна.

 Өөрөөр хэлбэл удирдах зөвлөл нэрийн дор тулгамдсан асуудлуудыг бугшруулах, олимпод цагаан тугийн дор Монголын тамирчид оролцох эрсдэлтэй болох зэрэг ноцтой үр дагавруудыг дахин гаргахгүй байхад чухал нөлөөтэй.

Ийнхүү ирэх Парисын олимпын наадамд Монгол Улс төрийн далбаан дороо оролцож, тамирчид хурд, хүч, чадвараа сорих болно.”гэв.

 

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …