Спорт

August, 2023

  • 17 August

    Зүүн Азийн залуучуудын наадмын бадминтоны тэмцээнд 68 тамирчин өрсөлдөж байна

    МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Азийн бадминтоны холбооны Ерөнхийлөгч Ким Жон Сү-г өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Монголын бадминтоны спортын хөгжлийн талаар санал солилцож, тамирчин, дасгалжуулагчдыг хамтарсан бэлтгэл хийлгэх, Азийн бадминтоны холбооны төсөл хөтөлбөрүүдэд хамруулах боломжийн талаар ярилцав. Ноён Ким Жон Сү нь тамирчин ахуйдаа 1986 оны Азийн наадамд аваргалж байсан бөгөөд дасгалжуулагчийн албанд шилжээд 1992, 1996, 2000, …

  • 17 August

    БОКС: Д.Гэрэлсайхан алтан медалийн төлөө тулалдана

    Зүүн Азийн залуучуудын наадмын боксын эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Монгол Улсын шигшээ тамирчин Даваагийн Гэрэлсайхан БНСУ-ын тамирчин Хежин Парктай мөнгөн медалийн төлөө тулалдаж, 4-1 онооны харьцаагаар ялалт байгууллаа. Ингэснээр манай тамирчин БНХАУ-ын Цянвен Ли-тэй нөгөөдөр алтан медалийн төлөө тоглохоор  боллоо. Цянвен Ли өнөөдөр Тайваний боксчин И Чин Ли-г 4-1 онооны харьцаагаар ялсан юм.  

  • 16 August

    “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам өнөөдөр Боксын төрлөөр эхэлнэ

    “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлнэ. Спортын 12 төрлөөр зохион байгуулагдах  тус наадам энэ сарын 23-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах юм. Зүүн Азийн залуучуудын наадамд 11 орны 808 тамирчин, 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодын техникийн зөвлөл болон шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан, сайн дурынхан зэрэг 2600 гаруй төлөөлөл оролцох юм. Харин …

  • 15 August

    “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

    Маргааш буюу наймдугаар сарын 16-ны 20 цаг 23 минутад Төв цэнгэлдэх хүрээлэнд Зүүн Азийн залуучуудын наадам нээлтээ хийнэ. Тус наадамд оролцох Үндэсний олимпын хороодын багийн ахлагч нарын хурал өнөөдөр Блю Скай зочид буудалд боллоо. Хуралд Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, дэд ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа нар оролцов. Хурлын эхэнд Зохион байгуулах хорооны зүгээс наадмын бэлтгэл …

July, 2023

  • 31 July

    Аймгийн начин М.Балжиннямын барилдах эрхийг 3 жилээр хаслаа

    Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл энэ сарын 28-ны өдөр  хуралдаж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн начин М.Балжиннямын ёс зүйн асуудлыг хэлэлцэн, дараах шийдвэрийг гаргажээ. ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1, 4.17 дахь хэсгүүд, “Ёс зүйн дүрэм”-ийн 6.1, 7.1, 7.5, 8.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн: А. Өвөрхангай аймгийн …

  • 28 July

    Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зодог тайллаа

    Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Монголын үндэсний бөхийн Дархан аварга, үндэсний их баяр наадамд хамгийн олон буюу 11 удаа түрүүлсэн домогт бөх, Хөдөлмөрийн баатар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ өнөөдөр Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын хүчин бөхийн барилдааны  үеэр зодог тайллаа. Тэрбээр аймгийн 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхлэхийн өмнө  алдар цолоо дуудуулж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр …

  • 24 July

    Хорлоогийн Магван агсны нэрэмжит боксын тэмцээн эхэллээ

    “Алдар” спорт хорооны боксын дасгалжуулагч агсан, спортын мастер, дэд хурандаа Хорлоогийн Магваны нэрэмжит боксын тэмцээн өнөөдөр “Алдар” спорт хорооны “А” зааланд эхэллээ. Бага нас, өсвөр, залуучуудын ангиллаар зохиогдож буй энэхүү тэмцээнд 22 байгууллагын 118 тамирчин өрсөлдөж байна. Хөдөө орон нутгаас Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн өсвөр, залуу боксчид оролцохоор хүрэлцэн иржээ. Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг спорт …

  • 20 July

    Жюү жүци: Э. Батболд алтан медаль хүртлээ

    Жюү жүцигийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долоодугаар сарын 15-20-ны өдрүүдэд “Степп арена”-д болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр пара төрөлд манай тамирчин Эрдэнэбаатарын Батболд алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Э.Батболд 2019 оноос хойш жюү жицүгийн “Elf Sport’s Institute” академид хичээллэж байгаа бөгөөд өнгөрсөн жил АНЭУ-ын Аби-Дабигийн дэлхийн аваргаас хос алтан медальтай эх орондоо …

  • 20 July

    Жюү жицү: Б.Буяндэлгэр медалийн оосроос атгаад алдлаа

    “Улаанбаатар-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр не-веза төрлийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүч үзсэн мастерсийн дэлхийн хошой аварга, Азийн элсний наадмын 2 алтан медальт ОУХМ Баттөгсийн Буяндэлгэр медалийн оосроос атгаад алдаж тавдугаар байрт оров. Монголын жюү жицүгийн хамгийн анхны хар бүст бүсгүй Б.Буяндэлгэр эх орныхоо дэвжээнд эхлээд Вьетнамын Хоан Ти Нат Куэ илүүрхэж удаах даваанд АНЭУ-ын Шамма Алкалбанид ялагдсан. …

  • 19 July

    Жюү-жицүгийн ДАШТ-д 50 орны 600 гаруй тамирчин өрсөлдөж байна

    Жюү-жицү бөхийн ДАШТ энэ өдрүүдэд нийслэл Улаанбаатар  хотноо үргэлжилж байна. Тэмцээнд 50 орны 600 гаруй тамирчин өрсөлдөж байгаа юм. МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг нээлтийн арга хэмжээнд оролцохдоо өндөр зэрэглэлийн тэмцээн зохион байгуулж буй Монголын жюү-жицүгийн холбоонд баяр хүргэж, нийт оролцогчдод амжилт хүслээ. Холбооны зүгээс Монгол наадмыг тохиолдуулан зуны дэлгэр цагт тэмцээнээ зохион байгуулсан нь гадаадын тамирчид, зочид төлөөлөгчдөд эх орноо сурталчлах …

  • 19 July

    “AFC CUP” тэмцээнд “Улаанбаатар” клуб оролцоно

    Азийн хөлбөмбөгийн холбоо нь “AFC CUP” тэмцээнд өөрчлөлт хийсэнтэй холбогдуулан АХБХ-ны гишүүн холбоодод тус тэмцээнд оролцох багийг тодруулах шаардлага бий болсон. Үүний хүрээнд МХБХ-ны Зөвлөлийн 06-р сарын 30-ны хурлаар 2023/2024 оны “AFC CUP” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох 2021/2022 оны Моби Дээд лигийн аварга “Хаан Хүнс-Эрчим” болон 2022/2023 оны Моби Дээд Лигийн аварга “Улаанбаатар” клубүүдийн хооронд тоглолтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. …

  • 19 July

    “Бали-2023” Дэлхийн элсний наадам цуцлагдлаа

      Наймдугаар сарын 5-нд Индонезийн Бали аралд Дэлхийн элсний II наадам эхлэх товтой байв. Гэвч Индонез улс наадмыг зохион байгуулах боломжгүй болсноо мэдэгдсэн байна. “Индонезийн ҮОХ Дэлхийн элсний наадмыг зохион байгуулах боломжгүй болсонд үнэхээр харамсалтай байна” хэмээн Үндэсний олимпын хороодын холбооноос (ANOC) мэдэгдэв. Тус улсын Засгийн газар шаардлагатай төсөв мөнгийг гаргаж өгөөгүй тул наадам зохион байгуулах амлалтаасаа буцахаас аргагүйд хүрснийг …

  • 18 July

    Жюү жицү:ОУХМ М.Сугар ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

    “Улаанбаатар-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр Монголын жюү жицүгийн шилдгүүд өрсөлдөж байна. “Улаанбаатар-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд ОУХМ Мягмарын Сугар не-ваза төрөлд  хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө Казахстаны Ассел Кабдыгалымоваг 8:2-оор ялснаар  Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирав. ОУХМ Мягмарын Сугар 2013 онд АНУ-ын Лос-Анжелест Монголын жюү жицүгийн түүхэнд анхны дэлхийн …

  • 10 July

    Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны бүртгэл үргэлжилж байна

    Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зодоглох 512 бөхийн бүртгэл энэ сарын 08-ны өдөр эхэлсэн билээ. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын гарди М.Бадарч хамгийн эхэнд бүртгүүлсэн бөгөөд улсын аварга О.Хангай, улсын заан Б.Батмөнх, М.Лхагвагэрэл, улсын харцага Н.Золбоо, Т.Баасанхүү, Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл, Х.Гантулга, Ш.Пүрэвгарьд, улсын начин Б.Эрдэнэхүү, Б.Амарзаяа, Э.Ванданцэрэн, Д.Амаржаргал, Д.Хүдэрбулга, Э.Энх-Амгалан, Б.Түвшинтөгс …

June, 2023

  • 15 June

    3х3 сагсан бөмбөгийн Олимпын оноо олгох тэмцээн Улаанбаатарт болно

    “Mayor’s Ulaanbaatar Challenger” 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн гран-при тэмцээнийг зургаадугаар сарын 16, 17-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулна. Тус тэмцээн нь “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох албан ёсны цуврал тэмцээнүүдийн нэг юм. Тэмцээнд дэлхийн шилдгүүд болох Сербийн “ҮБ”, Бельгийн “Антверп”, Латвийн “Рига”, БНХАУ-ын “Футион”, АНУ-ын “Харлем”, Канадын “Торонто”, Польшийн “Лүблин”, Литвийн “Мариянпол”, “Каунас” баг болон Монголын “Улаанбаатар ММС Энержи”, …