FIBA 3X3: Монголын эрэгтэй баг АЛТАН медалийн төлөө тоглоно

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр болж, Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Хятадын шигшээ багийг 21-17 харьцаатай хожсон.
Ийнхүү манай эрэгтэй баг нэг ч хожигдоогүй амжилттай Зүүн Азийн залуучуудын наадмын аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. Өрсөлдөгч нь өчигдөр манай залуучуудын ялсан Хятадын шигшээ баг.
Хүрэл медалийн төлөөх тоглолт өнөөдөр 16:00 цагаас, алтан медалийн төлөөх тоглолт 17:00 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэн, 3х3 Park Garden-д эхэлнэ.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …