ЖҮДО: Х.Маралмаа, Б.Данзанравжаа, М.Цэндбазар нар хүрэл медалийн төлөө барилдана

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын жүдо бөхийн тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй 3, эмэгтэй 3, нийт 6 жингийн барилдаантай.

Зүүн Азийн залуучуудын спортын наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан Х.Маралмаа хагас шигшээ шатанд БНСУ-ын тамирчин Ян Жиёонтой учраа таарсан. Манай бөх хоёр вазари үнэлгээ алдаснаар цэвэр ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар  боллоо.

Мөн эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд барилдсан Б.Данзанравжаа БНСУ-ын Ким Тае Вунтай барилдаж, вазари үнэлгээгээр ялагдлаа. Гэхдээ хүрэл медалийн төлөө барилдана.

Харин эмэгтэйчүүдийн +63 кг-ын жинд барилдсан манай улсын тамирчин Б.Тэргэлнаран Хятадын Тайванийн тамирчин Вен Чутай  барилдаж, цэвэр ялагдлаа.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан манай улсын тамирчин М.Цэндбазар хагас шигшээ барилдаанд  БНХАУ-ын тамирчин Юү Ейнг Тай-тай барилдаж, цэвэр ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …