“Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын нээлтийн ёслол боллоо

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-23-нд Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулж буй. Энэ нь Монголд спортын олон төрлөөр анх удаа зохион байгуулж буй олон улсын наадам гэдгээрээ онцлогтой.

Наадмын нээлт наймдугаар сарын 16-ны 20:23 цагт эхлэх байсан боловч цаг агаарын нөхцөл байдлын улмаас 24 цагаар хойшлон, өчигдөр нээлтээ хийлээ. Наадам Монгол Улсын Төрийн далбааг залах ёслолоор эхэлсэн юм.

Зүүн Азийн олимпын хороо нь есөн үндэсний олимпын хороог өөртөө нэгтгэдэг. “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд долоон үндэсний олимпын хорооны 870 гаруй тамирчин 11 спортын 12 төрлөөр өрсөлдөж буй. Нээлтийн арга хэмжээ улс орнуудын үндэсний хорооны тамирчдын жагсаалаар үргэлжилж, Зүүн Азийн олимпын хорооны туг мандуулах ёслол болж, мөн наадмын сүлд дууг дуулсан юм.

 Наадамд хамгийн олон буюу БНХАУ-аас 400 гаруй тамирчин оролцож байгаа бол Монголын 255 тамирчин оролцож байна. Манай тамирчид наадмын спортын бүх төрөлд өрсөлдөж буй.

Наадмын хаалт наймдугаар сарын 23-нд Сүхбаатарын талбайд болно.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …