
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмаас Монголын баг хоёр дахь алтан медалиа 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр хүртлээ.
Манай залуучууд аваргын төлөө БНХАУ-ын багийг 18:15 харьцаагаар буулгаж авав.Тоглолтод манай баг 0:6 гэж хожигдож эхэлсэн ч төгсгөлийг чамбай хийж, ялалт байгуулсан юм. Хоёр баг өчигдөр тааран тоглоход манайхан 21:17-гоор хожсон.
Өнгөрсөн хавар 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн шигшээ баг Азийн аварга болсон бол энэ удаа дүү нар нь нутагтаа зохиогдсон Зүүн Азийн наадамд аваргаллаа.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл