Зүүн Азийн залуучуудын наадам:Монголын боксчид 1 алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ

Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээн энэ сарын 19-ны өдөр өндөрлөлөө. Монголын боксчид 1 алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа.
Эрэгтэйчүүдийн 54 кг-д О.Энхсайхан алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Х.Дөлгөөнсайхан, 63.5 кг-ын жинд Ү.Баасандаш, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Саруул, 60 кг-д Д.Гэрэлсайхан нар мөнгөн медалийн эзэн болов.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн 54 кг-д Э.Номундарь, эрэгтэйчүүдийн 48 кг-д О.Түвшинзаяа, 57 кг-д Э.Мөнх-Эрдэнэ, 60 кг-д У.Алтангэрэл, 67 кг-д Б.Очирдарь нар хүрэл медаль хүртлээ.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …