Азийн XIX наадмын зохион байгуулагчид хог хаягдалгүй наадам хийх шинэ төлөвлөгөөгөө танилцууллаа. Уг төлөвлөгөөнд наадмын үеэр хог хаягдлыг эрс бууруулах хэд хэдэн арга хэмжээг тусгасан байна. Тухайлбал, ногоон орон сууцанд амьдрах, дахин боловсруулах материал ашиглах, эрчим хүчээ хэмнэх, утааг бууруулах зэрэг багтжээ. Энэ ажлын хүрээнд Жэжян мужийн Ханжоу хотыг хог хаягдалгүй хот болгох хэтийн төлөвлөгөөг боловсруулсан байна. Наадмын зохион байгуулагчид …
Спорт
February, 2023
-
27 February
“Парис-2024” олимпын эрх:Брэйк бүжигчдийн тэмцээн эхэллээ
Олимпын хөтөлбөрт анх удаа багтаад буй брэйк бүжгийн тамирчдын Парисыг зорих тэмцээн эхэллээ. 48 орны 180 бүжигчин Японы Китакюүшү хотноо хуран чуулж, олимпын эрхийн оноогоо нэмэхээр Дэлхийн цуврал тэмцээнд хоёр өдөр өрсөлдөв. Энэ нь олимпын эрхийн оноо олгох долоон цуврал тэмцээний эхнийх байсан бөгөөд 3000 үзэгчийн суудалтай ордон хоёр өдрийн турш дүүрчээ. Дараагийн тэмцээн дөрөвдүгээр сард Рио де Жанейрогийн Дэлхийн …
-
27 February
“Ranking Series” тэмцээнээс Т.Тулга алтан медаль хүртэж, Н.Наранхүү үзүүрлэлээ
Чөлөөт бөхийн UWW-гийн дэлхийн чансааны оноо олгох энэ жилийн дөрвөн тэмцээний эхнийх “Zagreb Open” Хорватын нийслэл Загребийн “Dom Sportova Sport Hall”-д болж өндөрлөлөө. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “U23” нас болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Нармандахын Наранхүү мөнгөн медаль хүртэв. Тэрбээр шөвгийн наймд Францын Адам Бибулатовыг 10:0-ээр, хагас шигшээд Туркийн Эмра Орманоглуг 4:4-өөр ялж шигшээд “Белград-2022” …
-
27 February
Жүдо: “Их Дуулга” тэмцээнээс О. Цэцэнцэнгэл алтан медаль хүртлээ
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь “Их Дуулга” тэмцээн Израилийн Тель-Авивт болж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл алтан медаль хүртэж Монгол Улс төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр шигшээ барилдаанд Парисын “Их Дуулга”-д түрүүлэхдээ финалд ялж байсан Азербайжаны туршлагатай жүдоч Ушанги Кокауриг вазари үнэлгээгээр дахин ялсан юм. Мөн -90 кгд барилдсан ОУХМ Б. Алтанбагана хүрэл …
-
24 February
Э.Цэндбаатар:Намайг дэмждэг та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа
Монгол Улсын Гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын Америкийн Нэгдсэн улс дахь анхны тулаанаа Нью Йорк хотын Манхэттэн дахь Times square’s “Sony Hall” танхимд өнөөдөр хийлээ. Тэрбээр Улаанбаатарын цагаар өнөөдрийн 8 цагийн цагийн орчимд Никарагуа улсын тамирчин “Baby face” хочит, 28 настай Жованни Гутьеррестай ( 16 тулаан, 11 ялалт (4КО), 4 ялагдал, 1 тэнцээ) тулалдан, 3 дугаар раундад нокаутаар ялж, …
-
20 February
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлэв
XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан 2023 оны хоёрдугаар сарын 19-20-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ удаагийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харъяат, Улсын даян аварга Н.Батсуурь, Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Архангай аймгийн Хашаат сумын харъяат, Улсын аварга Ч.Санжаадамба, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, Улсын аварга …
-
20 February
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уяач, шагайн харваачдад улсын цол хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.7, 10.9 дэх хэсэгт заасан болзлыг хангасан уяач, шагайн харваачдад Монгол Улсын цол хүртээв. МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ ЦОЛООР: Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Сашкагийн Эрдэнэбат,Төв аймгийн Баян сумын уугуул Пунцагбалжирын Энхмөнх,Дундговь аймгийн Хулд сумын уугуул Баярсайханы Лхагва-Очир,Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул …
-
17 February
ОУХМ Г.Баярхүү “Мэргэжлийн бокс”-т хүч үзэхээр БНСУ-ыг зорилоо
Саяхан болж өнгөрсөн сонирхогчдын боксын УАШТ олон гал гарсан тулаануудтай өрнөсөн ч Монголын хоёр шилдэг боксчин, жил бүрийн УАШТ-ний ширүүн өрсөлдөгчид болох Б.Чинзориг болон Г.Баярхүү нарын дунд тулаан энэ удаа болоогүй. Тодруулбал, үе тэнгийн хоёр тулаанчдын өрсөлдөөнийг орон даяар хамгийн их харахыг хүсэн хүлээсэн боловч ОУХМ, Монгол Улсын аварга М.Баярхүү оролцоогүй. Учир нь тэр дэлхийн рингд хүч сорихоор болж, БНСУ-ыг …
-
13 February
Олимпын хөдөлгөөн Турк, Сирид туслах яаралтай тусламжийн сан байгуулав
Олимпын хөдөлгөөн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Турк, Сирид туслах зорилгоор яаралтай тусламжийн сан байгуулснаа зарлалаа. Онцгой байдлын сан нь 1 сая ам.долларын төсөвтэй бөгөөд үүний 750 мянгыг ОУОХ, Азийн олимпын зөвлөл, Европын олимпын хороо тэнцүү хуваан гаргах бол үлдсэн хэсгийг Олимпын дүрвэгсдийн сангаас гаргах юм. “Турк, Сирийн бүс нутагт болсон газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсэдсэнд бид гүнээ эмгэнэж …
-
13 February
Бокс: Л.Алтанцэцэг, О.Есүгэн, У.Шинэцэцэг, Б.Мишээлт нар алтан медаль хүртлээ
ХХ Зууны манлай дасгалжуулагч, МУГД В.Батбаяр багшийн нэрэмжит насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах боксын тэмцээнд ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны 5 тамирчин оролцож, дөрвөн алт, нэг мөнгө медаль хүртлээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг, 52кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн, 63кг-ийн жинд У.Шинэцэцэг, эрэгтэйчүүдийн 67кг-ийн жинд ОУХМ Б.Мишээлт нар тус тус алтан медаль, эрэгтэйчүүдийн 51кг-ийн жинд Л.Даваадорж мөнгөн медалийг …
-
10 February
2022 оны Шилдэг эрэгтэй хөлбөмбөгчнөөр Г.Ганбаяр шалгарав
Монголын хөлбөмбөгийн холбооны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа Улаанбаатар зочид буудалд боллоо. Ёслолын ажиллагаа жил бүрийн арванхоёрдугаар сарын 12-нд зохион байгуулагддаг уламжлалтай. Гэхдээ 2022 оны тухайд хөлбөмбөгийн ДАШТ яг энэ үеэр давхцаж байсан тул монгол тооллоороо бар жилийн төгсгөлд зохион байгуулсан юм. Энэ жил Монголын хөлбөмбөгийн холбоо түүхэндээ хамгийн олон буюу 46 тэмцээн, 1933 тоглолт зохион байгуулсныг холбооны …
-
10 February
Азийн наадмын Хоккейн аваргууд Парисын олимпын эрхээ авна
Олон улсын хоккейн холбооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ханжоугийн Азийн наадмын зүлэгний хоккейн тэмцээний аварга багуудад “Парис-2024” олимпын эрх олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэрийг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл баталгаажуулжээ. Парисын олимпын хоккейн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 баг өрсөлдөнө. Зохион байгуулагч Франц эрхээ шууд авах бол тивүүдийн АШТ-ээс таван эрхийн эзэд тодорно. Эрх олгох эдгээр тэмцээний нэг нь Азийн наадам байх юм. …
-
6 February
“Улсын харцага цолны хүндэтгэл”-ийн барилдаанд Б.Бат –Өлзий заан түрүүллээ
“Жем интернэшнл” группийн нэрэмжит “Улсын харцага цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, Ховд дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэв. Их шөвгийн дөрөвт Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” …
-
6 February
Чөлөөт бөх:МУГТ Б. Болортуяа “Загреб Опен” тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чансааны оноо олгох эхний тэмцээн “Загреб Опен” хоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Хорватын нийслэл Загребт боллоо. Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Монгол улсын гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяа мөнгөн медаль хүртэв. Тэрбээр АНУ-ын Алиша Ховкыг 11:0-ээр, Унгарын Вивьен Матейг 12:2-оор, Молдавын Юлия Леордаг 3:3-аар, Канадын Диана Мэри Вейкерийг цэвэр дарж шигшээд шалгарсан. Алтан медалийн төлөөх барилдаанд 110 барилдаанд дараалан …
-
3 February
“Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын медалийн загвар гаргах уралдаан зарлалаа
“Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын медалийн загвар гаргах уралдаан өчигдрөөс албан ёсоор эхэллээ. Шалгаруулалт 2023 оны гуравдугаар сарын 8-нд хаагдах бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хүссэн хүн бүр оролцох боломжтой. Гэхдээ уралдаанд оролцогчид медалийн зөвхөн нүүрэн хэсгийн загварыг гаргах бөгөөд ар талын загварыг зохион байгуулагчид өөрсдөө гаргах юм. Уралдааны ялагчид залуучуудын өвлийн олимпын уралдаан тэмцээн, нээлтийн ёслолыг үзэх эрх, бусад шагналаас …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл