Л.Энхрийлэн ДАШТ-ий хос медальтан боллоо

Жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг хоёр дахь медалиа хүртлээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон Л.Энхрийлэн урамтай сайхан барилдсаар дэлхийн дэвжээнээс хоёр дахь хүрэл медалиа зүүв.

Манай бөх нэгийн даваанаас Шинэ Зеландын К.Кристи, Европын аварга Израиль бөх Т.Нельсон Леви, дэлхийн аварга, олимпын хүрэл медальт Канадын Ж.Климкаит нарыг дараалан ялж, хагас шигшээд шалгарсан.

Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ху Ми Миг буулгаж авснаар хоёр жил дараалан ДАШТ-ий медалийн тавцанд зогсов.

Тэрбээр өнгөрсөн жил дэлхийн дэвжээнээс анхны хүрэл медалиа хүртэж, энэ амжилтаараа оны шилдэг тамирчны нэгээр шалгаран “Бөртэ чоно”-ын эзэн болсон билээ.

Хос хүрэлтэй болсон Монголын баг медалийн чанараар 99 орноос 8-р байрт жагсаж байна.

 

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …