Боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын баг анхны медалиа авлаа.
ОУХМ Б.Чинзориг 63.5 кг-д дэлхийн гурван удаагийн аварга Куба боксчин Л.Алваресийг шүүгчийн саналаар ялж, хүрэл медалийн болзол хангасан юм.
Тэрбээр зургаа дахь ДАШТ-дээ оролцож, медалийн төлөөх тулаанд гурван удаа шалгарсны эцэст зорилгодоо хүрч байна.
Олон жилийн хүлээлтээ эцэс болгож, дэлхийн медальтны эгнээнд багтсан Б.Чинзоригтоо халуун баяр хүргэе.
Манай тамирчин мөнгөн медалийн төлөө Тажикистаны боксчин, Ази тивийн аварга Б.Усмоновтой баасан гарагт тулалдах болно.