Спорт

August, 2022

  • 17 August

    “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох тэмцээн эхэллээ

    “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох “Monnis Mongolia International Challenge-2022” бадминтоны тэмцээн өчигдөр Спортын төв ордонд эхэллээ. Эхний өдөр урьдчилсан шатны есөн тоглолт явагдахаас долоо нь Монголын тамирчдын тоглолт байна. Тэмцээнд оролцохоор гадаадын 14 орны 120 гаруй тамирчин Монголд хүрэлцэн ирээд байна. БНСУ 25 тамирчинтай ирсэн нь хамгийн том багт тооцогдож байгаа бол Японоос 23 тамирчин иржээ. Тэмцээн нийт зургаан өдөр …

  • 16 August

    Брейк бүжгийн олимпын эрх олгох форматыг баталжээ

    “Парис-2024” олимпын наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдсэн спортын төрөл нь брейкинг байв. Тэгвэл ОУОХ-ноос брейк бүжигчдийн олимпын эрх авах форматыг баталлаа. Парисын олимпод эрэгтэй, эмэгтэй тус бүр 16, нийт 32 бүжигчин өрсөлдөнө. Эднээс 20 нь 2024 оны 3-6-р сард зохиогдох гурван үе шаттай тэмцээнээс эрхээ авах юм. Мөн таван эрэгтэй, таван эмэгтэй тамирчин тивүүдийн тэмцээнээс эрхээ авах учиртай. Тухайлбал, Ханжоугийн Азийн …

  • 12 August

    “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох бадминтоны тэмцээн Улаанбаатарт болно

    “Monnis Mongolia International Challenge-2022” бадминтоны олон улсын тэмцээн наймдугаар сарын 16-21-ний өдрүүдэд Спортын төв ордонд зохиогдох гэж байна. “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 15 орны 140 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Англи, АНУ, Азербайжан, Унгар, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Казахстан, БНСУ, Малайз, Тайвань, Тайланд, Сингапур болон Монголын тамирчид тус тэмцээнд ур чадвараа сорих юм. Монголд хүрэлцэн ирэх тамирчдын …

  • 10 August

    Уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнийг хүлээн авч уулзлаа

    ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохион байгуулагдсан “Астана-Алмата 2010” Азийн наадам болон Олон улсын тэшүүрийн холбоо /ОУТХ/-ны нэрэмжит 2011 оны өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа уран гулгалтын төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцсон тамирчин Г.Марал-Эрдэнийг хүлээн авч уулзлаа. Тэрээр Япон улсын Айчи мужийн Тоёота хотын Спортын шинжлэх ухааны сургуулийн магистрт суралцаж буй бөгөөд Степпе …

  • 9 August

    Германы тамирчин Гиидо Кунзе Монголд дугуйгаар аялж, Гиннесийн амжилтыг тогтооно

    ХБНГУ-ын экстрим спортын тамирчин Гиидо Кунзе нь Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоох зорилгоор Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл 2600 км замд дугуйн аялал хийхээр төлөвлөсөн билээ. Тэгвэл тэрбээр уг аяллынхаа зургаа дахь өдөртэй золгож буй бөгөөд өдөрт 350-400 км замыг туулсаар өнөөдөр Улаанбаатар хотод ирээд байна. Гиннесийн олон дээд амжилтын эзэн болсон уг тамирчныг Улаанбаатар хотноо саатах үеэр …

  • 5 August

    Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын нөхөрсөг тэмцээн болж байна

    Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын нөхөрсөг тэмцээн өнөөдөр Хан-Уул дүүргийн спортын хороонд эхэллээ. Хөдөлгөөний ач тусыг сурталчилж, түгээн дэлгэрүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, нөхөн сэргээх, биеийн тамирыг өдөр тутмын хэрэглээ болгох дадал төлөвшүүлэх зорилго бүхий эл тэмцээн сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас завсарлаад байсан юм. Энэ жилийн нөхөрсөг тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал …

  • 5 August

    Монголын хөлбөмбөгийн зүтгэлтэн М. Сэргэлэн Алтан гадас одон, Л.Наранбаатар МХБХ-ны Гавьяаны одон хүртлээ

    Орхон аймгийн шигшээ баг, Хангарьд клубийн дасгалжуулагч М.Сэргэлэн Алтан гадас одон хүртлээ. Мөн Дорнод аймгийн шигшээ багийн дасгалжуулагч Л.Наранбаатар МХБХ-ны Гавьяаны одонгоор шагнагдаж Монголын хөлбөмбөгийн төлөө хүчин зүтгэсэн он жилүүдээ өндрөөр үнэлүүллээ. М.Сэргэлэн, Л.Наранбаатар нар нь Монголын хөлбөмбөгийн төлөө хүчин зүтгэж түүний шавь нар Үндэсний шигшээ багийн төлөө тоглож амжилтууд гаргахын зэрэгцээ шигшээ багийн 100 дахь гоолыг оруулж мөн МХБХ-нд …

  • 2 August

    Даншигт барилдах бөхчүүдийг энэ сарын 6-нд бүртгэнэ

    Хүрээ цам, Даншиг наадам наймдугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Хүй долоо худагт болно. Тус наадамд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан наймдугаар сарын 6-ны 12:00 цагаас цагаас эхлэх аж. Харин Үндэсний спортын VII наадмын Үндэсний бөхийн барилдаан наймдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хүй долоо худагт болно. Тус наадамд 21 аймаг, 9 дүүргийг төлөөлсөн 30 багийн бөхчүүд оролцох ба нэг …

  • 1 August

    Монголын бүх ард түмний XV их наадмын байт харвааны төрлийн аваргууд тодорлоо

    Монголын Бүх Ард Түмний XV их наадмын Байт харвааны шигшээ тэмцээнийг Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын байт харвааны холбоо хамтран 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 31-ний өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн “Дайчин Чанар-Тэсвэр”-ийн талбар 360 талбайд амжилттай зохион байгууллаа. Монголын Бүх Ард Түмний XV их наадмын Байт харвааны шигшээ тэмцээнд: Архангай, Булган, Дархан-Уул, Дорноговь, …

July, 2022

  • 28 July

    Германы тамирчин Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл дугуйгаар аялна

    ХБНГУ-ын экстрим спортын тамирчин Гиидо Кунзе нь Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоох зорилгоор энэ оны наймдугаар сард Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл дугуйгаар аялахаар төлөвлөж буй ажээ. Тамирчны экстрим аялалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр ХБНГУ-ын Шпаркассэ банкны Олон улсын хамтын ажиллагааны сангийн Суурин төлөөлөгч ноён …

  • 28 July

    “Ханжоу 2022” Азийн 19-р наадмын тов батлагдлаа

    БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны 9 сард зохион байгуулагдах байсан Азийн 19-р наадам Ковид19 цар тахлын улмаас хойшлогдоод байсан билээ. Азийн олимпын зөвлөл /АОЗ/-өөс байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн 2 сарын хугацаанд БНХАУ-ын Үндэсний олимпын хороо болон Зохион байгуулах хороотой нягт хамтран ажиллаж шинэ хуваарийг АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралд хэлэлцүүлсэн байна. Улмаар АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлөөс “Ханжоу 2022” Азийн 19-р наадмыг 2023 …

  • 22 July

    З.Төмөртөмөө:Үндэсний шигшээ багийн тамирчдыг бүх талаар дэмжин ажиллах болно

    “Парис-2024” зуны олимп, паралимп болон “Милан-2026” өвлийн олимп, паралимпын наадамд бэлтгэх Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын тангараг өргөх хүндэтгэлийн ёслол өнөөдөр боллоо. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалтыг үе шаттай зохион байгуулж, спортын 24 төрлөөр 48 дасгалжуулагч, залуучуудын 15, насанд хүрэгчдийн ангилалд 167 тамирчин буюу нийт 234 хүнийг шалгаруулаад буй. Тангараг өргөх ёслолын үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, …

  • 19 July

    Ази тивийн АШТ-ээс Монголын жүдочид хоёр алт, таван хүрэл медаль хүртлээ

    Тайланд улсын Бангкок хотноо зохиогдож буй, Өсвөрийн Залуучуудын Ази тивийн Аварга шалгаруулах тэмцээнд, Монгол Улсын баг тамирчид эхний өдөр амжилттай барилдаж, хоёр алт, таван хүрэл медаль хүртлээ. Медаль хүртсэн тамирчид: Эмэгтэй Н. Ундрахбаяр 44 кг Хүрэл медаль ( Спортын төв сургууль ) Ж. Энхбулаг 44 кг Хүрэл медаль ( Шинэ бадрах дэвжээ ) Ж. Анударь 48 кг Алтан медаль ( …

  • 5 July

    Баянзүрх дүүргийн 3х3 сагсан бөмбөгийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

    Баянзүрх дүүргийн 9-р хороонд Бидний гудамж төслийг хэрэгжүүлж, ахмадууд амрах, хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой орчинг бий болголоо. Мөн 3х3 сагсан бөмбөгийн талбайг ч шинээр байгуулж ашиглалтад орууллаа. Олон улсын стандартад нийцсэн яг ийм талбай Баянзүрх дүүргийн 24,28,34,42-р хороонд мөн байгуулагдсан. Талбайн нээлтийг тохиолдуулж Баянзүрх дүүргийн 3х3 сагсан бөмбөгийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнд нийт …

  • 4 July

    ОУ-ын Усан Спортын Холбоо, Азийн Олимпын Зөвлөл МҮОХ-той нягт хамтран ажиллана

    Унгар улсын Будапешт хотноо болж буй Усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Олон улсын усан спортын холбоо /ОУУСХ/-ны Ерөнхийлөгч бөгөөд Азийн олимпын зөвлөл /АОЗ/-ийн Ерөнхий захирал Хусейн Аль Мусалламтай ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг албан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр ОУУСХ-ны Ерөнхийлөгч, АОЗ-ийн Ерөнхий захирал Хусейний зүгээс МҮОХ-ны санаачилсан ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж, Олимпын арена барих төсөл дээр хамтран ажиллах …