Бокс:Л. Алтанцэцэг ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангалаа

Энэтхэгийн Дели хотноо үргэлжилж буй боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Монголын баг анхны медалиа хүртлээ.

48 кг-д зодоглосон ОУХМ Л.Алтанцэцэг Узбекистаны Ф.Фозиловаг оноогоор ялж, хүрэл медалийн болзол хангалаа.

Ингэснээр Л.Алтанцэцэг дэлхийн рингнээс медаль хүртсэн Монголын хоёр дахь эмэгтэй боксчин болж байна.

Медалийн салхийг хагалсан Л.Алтанцэцэгтээ баяр хүргэе.

Тун удахгүй боксчин О.Есүгэн мөн хүрэл медалийн төлөө тулалдах болно.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …