Спорт

December, 2022

  • 6 December

    Л.Сосорбарам, Ё.Басхүү нар Токиогийн их дуулгаас хүрэл медаль хүртлээ

    Япон улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга болж байна. Манай улсын хоёр бөх медалийн тавцанд гарлаа. Тухайлбал, тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам хүрэл хүртэв.  Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Жан Сеюныг даралтаар цэвэр ялсан бол эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү Германы бөхийг ялснаар хүрэл медаль хүртсэн юм.

  • 6 December

    “Дакар-2026” залуучуудын олимпын наадмын товыг батлав

    ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Сенегалын нийслэл Дакар хотноо зохиогдох залуучуудын зуны олимпын наадмыг 2026 оны аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-нд явуулахаар тогтлоо.  Тамирчин сурагчдын хичээлийн хөтөлбөр, цаг агаарын нөхцөл байдал болон олон улсын бусад уралдаан тэмцээний хуваарийг харгалзан үзсэний үндсэн дээр дээрх товыг тогтоосон болохыг ОУОХ тайлбарлав. 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нд Дакар хотноо болох Африкийн залуучуудын өдрийн арга …

  • 5 December

    Монголын Пауэрлифтингийн гурван тамирчин долоон медаль хүртэв

    Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 2-8-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд манай улсаас 12 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний ахмадын М-1 ангиллын эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд А.Цэдэнсодном шахалтын төрөлд хүрэл медаль хүртсэн бол М-2 ангиллын 74 кг-ын жинд Х.Амарсанаа хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөнгөн медалийн тавцанд гарав. Х.Амарсанаа энэ …

  • 2 December

    Д. Лхамсүрэн Олон улсын буудлага спортын холбооны салбар зөвлөлийн даргаар сонгогдлоо

    Египтийн нийслэл Каир хотод Олон улсын буудлага спортын холбооны 70 дахь удаагийн их хурал болж байгаа бөгөөд манай улсаас Монголын буудлага спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, ерөнхий нарийн бичгийн дарга О.Энхсайхан, гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, Олон улсын болон Азийн буудлагын холбооны Эмнэлэг, допингийн эсрэг комиссийн гишүүн Н.Цогтсайхан нар оролцож байна. Тус холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль болоход Итали улсын иргэн Лучиано Росси 53 …

November, 2022

  • 29 November

    А.Чингүүн Алтан медаль хүртлээ

    Киргизстан улсын Бишкек хотод гараар штанг таталтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд болов. Тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдсөн А.Чингүүн 75.5 кг-ыг гараар татсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр энэ төрөлд улсынхаа хүнд жингийн дээд амжилтыг эзэмшигч юм.

  • 29 November

    Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар “ТОКИО-2022” их дуулгад зодоглоно

    Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга арванхоёрдугаар сарын 3-4-нд болно. Энэ тэмцээнд 63 улсын нийт 367 (эрэгтэй 216, эмэгтэй 151) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 13 жүдоч хүч үзэхээ мэдүүлжээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү, Б.Нармандах, 73 кг-д дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, 81 кг-д Л.Сэргэлэн, -100 …

  • 17 November

    Боксын тамирчид 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ

    Иордон улсын Амман хотноо энэ сарын 1-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээнээс ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир-техник спорт хорооны тамирчид гурван хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, 51 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг, 54 кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн, 63 кг-ийн жинд ОУХМ У.Шинэцэцэг нар хүрэл медалийн эзэд болсон юм. Мөн энэ сарын 2-5-ны өдрүүдэд Герман улсад болсон …

  • 15 November

    “ПАРИС-2024” олимпын наадмын албан ёсны бэлгэдэл сахиусыг танилцуулав

    Олимпын наадам эхлэхэд 600 хоног үлдсэнийг тохиолдуулан “Парис-2024” олимпын  наадмыг зохион байгуулагчид албан ёсны бэлгэдэл сахиус буюу маскотыг олон нийтэд танилцууллаа. Наадмын бэлгэдэл сахиус ихэвчлэн ямар нэг амьтныг дүрсэлсэн байдаг бол францчууд энэ уламжлалаас татгалзаж, тус улсын хувьсгалын бэлгэ тэмдэг болсон phrygian малгайн хэлбэрийг агуулсан Phryges маскотыг сонгожээ.  “Парис-2024” олимпын Зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге “Спортоор дамжуулан бүхнийг өөрчилж …

  • 11 November

    Улаанбаатар хотноо болох Зүүн Азийн залуучуудын наадмын бэлгэдэл дүрийг танилцууллаа

    Зүүн Азийн есөн үндэсний олимпын хорооны залуучуудын дунд зохион байгуулдаг 12 төрөлт спортын наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Тус наадмын бэлгэдлийг залуус, сурагчдад танилцуулав. Аливаа бүс, тив болоод олимпын наадмууд нь өөрийн гэсэн лого, бэлгэдэл, маскот буюу дүртэй байдаг. Дүрийн хувьд голдуу амьтны дүрийг сонгож, бэлгэддэг. Энэ талаар “Улаанбаатар …

  • 9 November

    Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээгийн хүү Нямпилжээ ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

    Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээгийн хүү Нямпилжээ ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Турк улсын Анталия хотод тулааны урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 7-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 31 орны 1000 гаруй тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн бөгөөд кикбоксын залуучуудын ангилалд “Десант бамбар” кпубын тамирчин С.Нямпилжээ хүрэл медаль хүртлээ. С.Нямпилжээ нь Паралимпын наадмын алт, хүрэл медальт, …

  • 8 November

    САГC:Ш. Энхийн-Од багаа тэргүүлэв

    АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн NCAA-гийн нэгдүгээр дивизионы шинэ улирлын тоглолт болж байна. Өнөөдөр гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од “Линденвүүд Лионс” багийн эсрэг тоглосон юм. Талбайн эзэн “Дэйтон Флайерс” баг 73:46-гаар хожсоноор энэ улирлын эхний хожлоо авлаа. Ш.Энхийн-Од 10 оноо авч, 3 самбар, 5 дамжуулалт өгсөнөөр багаа тэргүүлжээ.

  • 7 November

    “Моннис” групп Б.Мөнгөнзулд “Nissan Juke” автомашин гардуулав

    Дэлхийн шатрын спортын 44-р олимпиадад Орхон аймгийн “Хангарьд” спорт клубын тамирчин Дэлхийн шатрын холбооны Дэд мастер 17 настай Б.Мөнгөнзул охин түрүүлж, алтан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болсон билээ. Түүний амжилтыг үнэлж өнгөрсөн наймдугаар сарын 13-ний өдөр  “Моннис” группийн хамт олноос “Renualt Sandero Stepway” маркийн автомашин бэлэглэх эрхийн бичиг гардуулсан юм. Тэгвэл “Моннис” группийн хамт олон амлалтаа биелүүлж, өчигдөр …

  • 3 November

    “MOON DANCE” хамтлагийг “ОЛИМПЫН АЛДАР” одонгоор шагналаа

    Өнгөрсөн аравдугаар сард болсон бүжгийн спортын ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцож, түүхэн дэх анхны медалиа хүртсэн. ДАШТ-д амжилт гаргасан бүжигчдийг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Латин формейшн төрлийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн “Moon Dance” хамтлагийг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагнаж урамшууллаа. Мөн ДАШТ-д дөрөвдүгээр байр эзэлсэн “Star Dance” хамтлагийг Олимпын алтан медалиар, ХААИС-ийн дэргэдэх …

  • 1 November

    Хүндийн өргөлтийн Азийн АШТ-ээс АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ медаль хүртсэн баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв

    Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нар Бахрейн улсын Манама хотод болсон хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн баг тамирчдыг хүлээн авч уулзаж, шагнал гардуулав.  Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр Ц.Хосбаяр, О.Дархижав нарыг шагналаа. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тус тэмцээнд Монгол улсаас …

  • 1 November

    ОУХМ Э.Даваахүү, Ц.Мөнхзул нарт Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол хүртээв

    Биеийн тамир, спортын улсын хорооны хүндэтгэлийн танхимд өнөөдөр буудлага спортын “Кайр-2022” насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчдыг хүлээн авч уулзах арга хэмжээ болов. Арга хэмжээний үеэр гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, Э.Даваахүү, О.Есүгэн, Ц.Мөнхзул, Э.Хишигдэлгэр, Т.Баярцэцэг нарт Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдэг гардууллаа. Эргэн сануулахад “Кайр-2022” ДАШТ-ий холимог багийн 50 метрийн гар бууны дасгалд Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар нийлбэр дүнгээр …