Бокс: Л.Алтанцэцэг, О.Есүгэн, У.Шинэцэцэг, Б.Мишээлт нар алтан медаль хүртлээ

ХХ Зууны манлай дасгалжуулагч, МУГД В.Батбаяр багшийн нэрэмжит насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах боксын тэмцээнд ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны 5 тамирчин оролцож, дөрвөн алт, нэг мөнгө медаль хүртлээ.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг, 52кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн, 63кг-ийн жинд У.Шинэцэцэг, эрэгтэйчүүдийн 67кг-ийн жинд ОУХМ Б.Мишээлт нар тус тус алтан медаль, эрэгтэйчүүдийн  51кг-ийн жинд Л.Даваадорж мөнгөн медалийг хүртэж, багийн дүнгээр IV байрт шалгарсан юм.

Мөн тэмцээний шилдэг тамирчнаар “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, ОУХМ О.Есүгэн, шилдэг дасгалжуулагчаар ОУХМ Б.Эрдэнэбаяр нар тус тус  тодорлоо.

Энэ сарын 7-12-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдсан тус тэмцээнд 39 байгууллагын 192 тамирчин оролцож, жин тус бүрээр аваргуудаа шалгарууллаа.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …