АНЭУ-ын Шаржа хотноо үргэлжилж буй скейтбордын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн гудамжны төрөлд өрсөлдсөн 81 тамирчнаас хамгийн шилдэг үзүүлэлттэй 27 нь хоёрдугаар шатанд шалгараад байна. Цааш медалийн төлөө өрсөлдөхөөр үлдсэн эдгээр тамирчдыг Австралийн 12 настай Клое Коуэл тэргүүлэн гарч ирсэн нь олны анхаарлыг татлаа. Тэрбээр эхний шатанд 83.15 оноо авсан бол ард нь жагсаж буй Японы Үэмүра Аои 65.28 оноотой байгаа юм. “Би …
Спорт
February, 2023
-
1 February
Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс Ш.Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ
Словени улсын Блед хотноо зохион байгуулагдсан өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Ш.Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Мөн тэрбээр Франц улсад болсон мөстэй усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн эзэн болсон юм. Өвлийн усанд сэлэлтийн тэмцээнийг +5, мөстэй усанд сэлэлтийнхийг -2-оос +3 хэмийн усанд зохион …
January, 2023
-
26 January
Орчин үеийн таван төрөлтийнхөн азийн наадмаас олимпын эрхээ авна
Орчин үеийн таван төрөлтийн олон улсын холбооноос 2023 онд зохион байгуулах тэмцээний хуваариа танилцуулж, Парисын олимпын эрх олгох шалгуурыг баталлаа. Олимпын эрх олгох тэмцээний нэг нь Ханжоугийн Азийн наадам болжээ. Азийн наадмаас таван эрх олгох юм. Орчин үеийн таван төрөлтийн олимпын эрхийн өрсөлдөөн тавдугаар сард болох Каирийн Дэлхийн цомоос эхлэх бөгөөд үүний дараа тивүүдийн АШТ, 2023, 2024 оны дэлхийн АШТ-ээс …
-
26 January
Уулын цанын шинэ хатан хаан
Олимпын хошой аварга уулын цаначин бүсгүй Микаела Шиффрин Италийн Кронплатцад болсон Дэлхийн цомын ээлжит гараанд түрүүллээ. Энэ нь түүний Дэлхийн цомын 83 дахь ялалт байсан бөгөөд уг үзүүлэлтээр дээд амжилтыг эзэмшигч Линдсей Вонныг ардаа орхин бүх цаг үеийн тэргүүнд бичигдэж эхлэв. Тэрбээр 2022-2023 оны улиралд есөн гараанд түрүүлээд байна. “Хэтэрхий их догдолж байсан болохоор тухайн үеийн мэдрэмжээ тайлбарлан хэлэхэд хэцүү …
-
25 January
Хакухо М.Даваажаргалд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал ёкозуна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлж, сумо бөхийн дээд амжилтыг тогтоож, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг түүнд үүрд хадгалуулахаар шийдвэрлэлээ.
-
25 January
Олимпын төрөлд багтсан брейк бүжгийн төрөлд “HATIRAA” алтан медаль хүртлээ
“UNC-2023” 15 спорт холбооны нэгдсэн УАШТ спорт брейкингийн тэмцээнээр өндөрлөлөө. Монголын спорт брейк бүжгийн холбоо, UNC хамтран хоёр дахь удаагаа энэхүү тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд нийт 40 гаруй тамирчин оролцож аваргуудаа тодрууллаа. Олимпын төрөлд багтсан брейк бүжгийн төрөлд “HATIRAA” буюу Ганбалтын Ган-Өлзий өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж, финалд 2022 оны аварга “DUK” Чулуунбаатарын Дөлгөөнийг ялж аваргаллаа. Энэ төрөлд хүрэл медалийг анх …
-
25 January
ОУХМ Г.Ануужин улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
“UNC-2023” спорт холбооны нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тэрбээр түлхэлттэй өргөлтөөр 118 кг, нийлбэр дүнгээр 217 кг өргөж, огцом өргөлтөөр өөрийн тогтоогоод байсан 96 кг-ын дээд амжилтыг 99 болгон шинэчилсэн юм.
-
24 January
ОУХМ Т.Баярцэцэг “UNC-2023” анхдугаар тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Монгол Улсад хөгжиж байгаа спортын шинэ төрөл “Laser-run” буюу лазер буудлага, гүйлтийн улсын аварга шалгаруулах анхдугаар “UNC-2023” тэмцээнд Онцгой байдлын байгууллагаас гурван тамирчин оролцож, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн элит ангилалд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Баярцэцэг мөнгө, эрэгтэйчүүдийн элит ангилалд ОБЕГ-ын газрын харьяа Үндэсний аврах бригадын аврагч, дэд ахлагч Б.Эрдэнэбат хүрэл медалийн эзэн болсон бол …
-
24 January
“Тэмүүлэл” олимпын танхим нээлтээ хийлээ
“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан энэ жил дөрөв дэх удаагаа, нэгдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 10 хүртэл зохиогдохоор болоод буй. Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургууль болзолт уралдаан эхлэхтэй зэрэгцэн “Тэмүүлэл” олимпын танхимынхаа нээлтийг хийлээ. Нээлтийн ёслолд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон олимпод оролцогчид, олимпын медальтнуудын төлөөлөл оролцсон юм. Тус сургууль “Тэмүүлэл бүхэн биелнэ” уриатай …
-
23 January
“Канвон-2024” албан ёсны бэлгэдэл сахиусыг танилцууллаа
Залуучуудын өвлийн IV наадам ирэх 2024 онд БНСУ-ын Канвонд болно. Наадам эхлэхэд нэг жилийн хугацаа үлдсэнийг тохиолдуулан зохион байгуулагчид албан ёсны бэлгэдэл сахиусыг танилцууллаа. Энэ нь “Пёнчан-2018” өвлийн олимпын бэлгэдэл сахиус болох Soohorang, Bandabi нарын цасан байлдааны үеэр бий болсон хөгжилтэй цасан бөмбөлөг Moongcho юм. Маскотын загварыг коллежийн оюутан бүсгүй Пак Со Юн гаргасан байна. https://youtube.com/shorts/4V_U_Bg9ZVA?feature=share Цасны цэнхэр шил, улаан …
-
23 January
ПАРИС-2024:Манай улсын тамирчид олимпын эрхээ хэрхэн авах вэ?
Манай зарим спортын төрлийн тамирчид Парисын олимпын эрхээ хэрхэн авах шалгуурыг танилцуулъя. Эрхийн төлөөх тэмцэл энэ оноос эхлэх бол 2024 оны хавар гэхэд багийн бүрэлдэхүүн үндсэндээ тодрох учиртай. БОКС Парисын олимпын боксын тэмцээнийг олон улсын холбоо нь бус, ОУОХ-ноос томилогдсон тусгай комисс зохион байгуулна. Олимпын эрхийг ямар тэмцээнээс хэрхэн олгох нь одоогоор бүрэн тодорхой болоогүй байна. Ямартай ч ирэх ес, …
-
18 January
Гавьяат тамирчин М.Анхцэцэг Улсын аварга боллоо
“UNC-2023” 15 спорт холбооны нэгдсэн УАШТ-ий хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин М. Анхцэцэг түрүүллээ. Тэрээр огцмоор 95, түлхэлттэй 100 кг-ыг эхний өргөлтөөрөө амжилттай өргөв. Тэрээр 76 кг-аас дээш бүх жинд Монгол Улсын дээд амжилтыг эзэмшдэг билээ. Түүний жинд “Увс нуур” клубийн Г.Чинболор, Г.Марал нар мөнгө, хүрэл медалийн болзол хангалаа. Эмэгтэй -87кг: 1. М.Анхцэцэг, Алдар /огцом …
-
16 January
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчөөр Б.Баттөрийг томиллоо
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчөөр Батбаатарын Баттөрийг томилж, “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр батламжийг нь гардууллаа. Спортын наадмын элч төлөөлөгч нь салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, авьяас чадвар, нийгэм дэх нөлөөлөл, байр суурь, харилцаа холбоон дээрээ суурилан “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг гадаад, дотоодод сурталчлан таниулах үүрэгтэй юм. …
-
16 January
Монгол тамирчин мөсөнд авиралтын Дэлхийн цомоос анх удаа медаль хүртлээ
Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн БНСУ-д үргэлжилж байна. Тус тэмцээнээс Монголын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Н.Хэрлэн хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр мөсөнд авиралтын Дэлхийн цомоос медаль авсан Монголын анхны тамирчин болов. Мөн Азийн АШТ-ий мөнгөн медаль авсан амжилт үзүүллээ. ОУХМ Н.Хэрлэн нь Говь-Алтай аймгийн Тонхил суман дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн тамирчин. …
-
16 January
Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэлээ
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 31 жилийн ойн өдрийг тохиолдуулсан үндэсний бөхийн хүчит барилдаан энэ сарын 13-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болж, улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглолоо. 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж буй Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын уугуул, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл