Жүдо:Х.Маралмаа, Ж.Анударь нар алтан медаль хүртлээ

Казахстаны Алматы хотод зохиогдсон жүдо бөхийн өсвөр үеийн Азийн цомын тэмцээнд манай улсын баг тамирчид амжилттай оролцлоо.

Тодруулбал, охидын -63 кг-ын жинд “Гүрү дожо” клубийн тамирчин Хүрэлчулууны Маралмаа , 48 кг-ын жинд Женко клубийн тамирчин Ж.Анударь нар алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв.

Харин -57 кг-ын жинд “Мон-алтиус Цагаанбаатар акедами тамирчин Хөвсгөл аймаг Улаан-Уул сумын харьяат Цогбадрахийн Эрдэнэцэцэг мөнгөн медаль хүртсэн бол -52кг-ын жинд “Гүрү дожо” клубийн тамирчин Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү 8 орны баг өрсөлдсөн тус тэмцээнд Монголын жүдочид 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальтай багаараа гуравдугаар байрт оров.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …